Өнөөдөр УИХ-ын чуулганаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэх
байсан. Гэсэн ч МАН, АН-ын гишүүд МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой
хэргийн талаар тус тусдаа хэлэлцсэн тул УИХ-ын чуулган хуралдсангүй.

Өнөөдөр УИХ-ын чуулганаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэх байсан. Гэсэн ч МАН, АН-ын гишүүд МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой хэргийн талаар тус тусдаа хэлэлцсэн тул УИХ-ын чуулган хуралдсангүй. Уг нь өнөөдөр УИХ-ын сонгуулийн тухай хуулийн мажоритар тойргоос пропорциональ руу шилжих тухай заалтыг Үндсэн хуульд зөрчсөн гэсэн дүгнэлтийг хүлээж авах эсэхийг шийдэх байсан юм. Өчигдөр МАН, АН-ын гишүүд өдөржин маргалдсан ч шийдэлд хүрэхгүй тарсан.
АН Үндсэн хуулийн цэцийн гишүүд хахууль авч, гурван жил хэлэлцэж байсан хуулийг гурван сарын дараа хүчингүй болгох гэж зүтгэж байгаа хэмээн эсэргүүцэж байгаа. Харин МАН-ын гишүүд Үндсэн хуулийн цэц хууль зөрчсөн гэж үзсэн л бол хүлээж авах хэрэгтэй гэж мэдэгдэж байгаа юм. Орон нутгийн сонгуулийн тухай хууль гацаанд орсон энэ үед чуулганыг гацаах цэцийн дүгнэлтийг энэ долоо хоногт шийдэж дуусах боломжгүй болов. Ирэх долоо хоногт ч АН, МАН-ын гишүүд үргэлжлүүлэн цэцийн дүгнэлтийг хэлэлцэнэ.