

Цаг орчмын өмнө нийслэлийн 13 дугаар хорооллын шинэ зам буюу манлай баатар Дамдинсүрэнгийн гудамжны гүүрний ойролцоох гэрийг согтуу жолооч машинаараа дайрчээ. “Оne Regency” хэмээх барилгын хажууханд байдаг гэрт бага насны хоёр хүүхэд байсан гэнэ. Харин гэр лүү дайран орсон машины жолооч хөл дээрээ ч зогсож чадахгүй шахам согтуу байсан юм. Цагдаагийн ажилтнууд хараахан ирж амжаагүй байна. Гэрийн эзэд, машины эзэдтэй муудалцан зогсоцгоож байгаагаас харахад хэн нэгний эрүүл мэндэд хохирол учраагүй бололтой.
Урьд нь энэ гүүрний ажил дуусаагүй байхад ч хажууд нь байх байшин руу жийп машинаар дайран орж байсан хэрэг гарч байсан билээ.
