Н.Энхбаярыг хоригдоогүй байхад баруун, зүүн гар нь болж явсан М.Энхсайхан, Б.Жаргалсахан хоёр нүүр буруулж эхлэв. Бүр баригдсан өдөр нь алга боллоо. Н.Энхбаярыг эсэргүүцсэн жагсаалыг МАХН-аас Сүхбаатарын талбайд зохион байгуулахад энэ хоёр эрхэм ирсэнгүй.

Н.Энхбаярыг хоригдоогүй байхад баруун, зүүн гар нь болж явсан М.Энхсайхан, Б.Жаргалсахан хоёр нүүр буруулж эхлэв. Бүр баригдсан өдөр нь алга боллоо. Н.Энхбаярыг эсэргүүцсэн жагсаалыг МАХН-аас Сүхбаатарын талбайд зохион байгуулахад энэ хоёр эрхэм ирсэнгүй. Уг нь хамгийн түрүүнд ирээд л шоу хийж байх ёстой хүмүүс л дээ. Сүхбаатарын талбайд цугларсан ард иргэд тэр хоёрыг хүлээж байлаа. Харин эдгээр эрхэмүүд бараагаа ч харуулсангүй. Харин хэн болохоо харууллаа гэж ярих хүмүүс олон байна. Ийнхүү нэгэн цагт хамтран эвсэл байгуулж, улс төрийн гуравдагч хүчин хэмээн өөрсдийгөө зарлаж байсан эрхэмүүд Н.Энхбаярыг баригдсан өдрөөс эхлээд араа бодож эхэлжээ.