
Н.Удвал “Н.Энхбаяр даргыг өчигдөр өглөө 06 цагийн үед 700 гаруй цагдаа, тусгай хүчнийхэн хүч хэрэглэн баривчилсан. Тэгэхдээ түүнийг хувцсыг нь ч өмсүүлэхгүй авч явсны дээр гардан баривчилсан хүмүүс нь онц ноцтой гэмт хэрэг, терроризмтэй тэмцэх тасгийнхан байсан. Хүчний байгууллагынхан түүнийг Улаанбаатар хотын хорих анги руу биш, Төв аймгийн хорих руу авч явахдаа замын турш хэвтээгээр нь авч явсан явдал нь хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл болсон гэж Хүний эрхийн үндэсний комисс үзсэн” гэв.
Мөн МАХН-ын зүгээс эрх баригчдад МАХН-ын гуравдагч ерөнхийлөгч МАХН-ын дарга Н.Энхбаярыг 24 цагийн дотор яаралтай сулла гэсэн мэдэгдлийг хүргүүлээд байгаа. Хэрвээ суллахгүй бол дараа дараагийнхаа арга хэмжээг авна. Түүнийг баривчилсан явдлыг ард иргэд ихээхэн зэмлэн буруушааж байгаа. Өчигдөр л гэхэд 3000 орчим иргэн Сүхбаатарын талбайд цуглаж эсэргүүцлээ илэрхийлсэн” гэлээ.
Б.Чимэг