Маргааш 11.30 цагаас “Улаанбаатар” чуулгад Сүхбаатар дүүргийн ард түмний их хурилдай болно

Маргааш 11.30 цагаас “Улаанбаатар” чуулгад Сүхбаатар дүүргийн ард түмний их хурилдай болно. Уг хурилдайд МАХН-ын ЕНБД Н.Удвал, МАХН-ын НБД Л.Цог, МҮАН-ын дарга М.Энхсайхан тэргүүтэй 600 гаруй гишүүд дэмжигчид оролцох юм. Их хурилдайгаар МАХН-ын дарга Н.Энхбаярыг хүч хэрэглэн баривчилсан асуудлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгч цаашид МАХН-аас хийх ажлынхаа дэлгэрэнгүй хөтөлбөрийг танилцуулах аж.
Б.Чимэг