Одоогоос 75 өдрийн дараа 2012 оны зуны олимпийн бамбар хоёр сарын аялалаа эхлүүлэх болно. Олимпийн бамбар Английн эх газрын хамгийн баруун захын цэг болох Хилийн захаас Лондоны Олимпийн шинэ ордон хүртэл аялах юм.

Олимпийн наадам зохион байгуулах хүслээ Лондончууд 2003 онд өгсөн боловч ирэх долдугаар сарын 27-нд нээгдэх 2012 оны олимпийг зохион байгуулах эрх 10 гаруй жил хүлээлгэсний эцэст иржээ.
Лондон олимп зохион байгуулах хотоор сонгогдсоноос хойш албаны хүмүүс шинэ барилга барьж, хуучныг нь сэргээн засч, хамгаалалтад бэлдэж, сайн дурынхныг зохион байгуулж, бүх зүйл хэвийн ажиллаж байгаа эсэхийг шалгаж бэлтгэлээ базаасаар байна. Энэ үеэр дэлхийн тамирчид Олимп болон Паралимпийн наадамд бэлдсээр. Доорх зургууд Лондончуудын 2012 оны зуны олимпд бэлдэж буй асар их хичээл зүтгэлийн өчүүхэн хэсгийг харуулах болно.

1. Хөвөгч онгоц дээр суурьлиулсан Олимпийн цагираг Цамхагт гүүрийг өнгөрөх гэж байна. Темза голын хөвөө, Лондон, 2012 оны 2 сарын 28.

2. Олимпийн наадмын сайнд дурын гишүүд Лондонгийн Вемблид олимп сурталчлах үйл ажиллагаа зохион байгуулж байна. 2012 оны 2 сарын 4. “Лондон 2012” олимпийн наадмын зохион байгуулалтад 70 мянган сайн дурынхан оролцох аж.

3. “Лондон 2012” олимпийн наадмын ордон сууриа тавьж байна. 2008 оны 11 сарын 12.

4. 2012 оны олимпийн наадмын ордонг барих ажил үргэлжилсээр л. Лондон, Стратфорд, Олимпийн хотхон, 2009 оны 4 сарын 15.

5. “Лондон 2012” олимпийн наадмын ордны эргэн тойронд. 2011 оны 12 сарын 5.

6. Олимпийн наадмын ордон, Тойрог цамхаг нар жаргах үеэр. Лондон, Стратфорд, 2012 оны 3 сарын 5.

7. Британы олимпийн гурвын харайлтын алтан медальт Жонатан Эдвардс Лондон 2012 олимпийн наадмын алтан медалийг барьж зургаа авахуулж байна. Медалийн загварыг нээсэн хэвлэлийн бага хурлын үеэр. Лондон, 2011 оны 7 сарын 27.

8. Белорусын Хэмнэлт гимнастикийн үндэсний багийн гишүүн Лиубоу Чаркашина бэлтгэлээ хийж байна. Чаркашина болон түүний багийнхан Лондон 2012 олимпд оролцох юм. Минск, 2012 оны 2 сарын 21.

9. Чөлөөт бөхийн 60 кг-ын жинд өрсөлдөх монголын тамирчин Ганзоригын Мандахнаран спорт заалд биеэ халааж байна. Улаанбаатар, 2011 оны 10 сарын 27. Дэлхийн спортын “дээд зиндааныхан” дээд бэлтгэлийн зэрэглэлийн хэрэгслээр хангагдаж байхад алтан медаль горилогсод тухгүй нөхцөлд ч хамаагүй бэлтгэлээ хийсээр. Монголчуудын олимпийн найдвар, Азийн аварга Г.Мандахнаран хуучирсан танхимд, хүүхэд тоглохын хажуугаар бэлтгэлээ хийж байна.

10. Хааны усан цэргийн хөлөг онгоцууд Темза голын эрэг дээр үзүүлбэр үзүүлж байна. Нийслэлийн цагдаагийн усан онгоцны багийнхан, Хааны усан цэргийн хөлөг онгоцуудтай хамтарч хамгаалах тоглолт үзүүлсэн юм. 2012 оны 1 сарын 19.

11. Британы усан шумбалтын аварга Том Дэлай таван метрийн өндөр тавцан дээр зогсож байна. Цаана нь 10 метрийн өндөр тавцан харагдана. “Лондон 2012” олимпийн Усан сангийн төв, 2010 оны 12 сарын 14.

12. Усан санг хэвийн ажиллаж буйг шалгахаар усаар дүүргэж үзэв. Лондонгийн олимпийн хотхон, 2010 оны 4 сарын 1.

13. Лондоны олимпийн Усан сангийн хананы хавтан гадна талаасаа. 2012 оны 2сарын 23.

14. 2012 оны Лондоны олимпийн бэлэг тэмдэг Венлок, паралимпийн бэлэг тэмдэг Мандевилле нар зургаа авахуулж байна. Лондон, 2010 оны 5 сарын 19.

15. Америкийн тамирчин Брүүк Кейн Дугуйн саадтай уралдааны өмнө биеэ халааж байна. Дугуйн саадтай уралдаан нь олимпийн наадамд оролцох спортын нэгэн төрөл болох юм. 2011 оны 8 сарын 20.

16. Бразилийн гимнастикч Жэйд Барбоса олимпд бэлдэж байна. Рио Де Жанейро, 2012 оны 2 сарын 24.

17. Ажилчид “Аркелор Миттал” цамхгийн сүүлчийн хэсгийг буулган нийлүүлэх гэж байна. Аркелор Миттал тойрог цамхаг 2011 оны 10 сарын 28-ны өдөр баригдаж дуусав. Цамхаг 115 метр өндөр юм.

18. “Лондон 2012” олимпийн наадмын Усан сангийн төв гадна талаасаа. 2012 оны 2 сарын 20.

19. Эрэгтэй боргио усанд завиа сэлүүрдэн яваа тамирчинг дээрээс нь камерт бичиж байна. Лондоны хойд хэсэг, Боргио усны төв, 2012 оны 1 сарын 29.

20. Британы хөнгөн атлетикийн тамирчин, олимпийн найдвар Ванесса Рау майхан дотроо. Ийм майханд унтсанаар хүчил төрөгчийн коцентраци багасдаг аж. 2012 оны 2 сарын 16.

21. Данийн унадаг дугуйн багийнхан олимпийн бэлтгэлээ хийж байна. 2012 оны 2 сарын 14.

22. АНУ-ын тамирчин Кристин Уокер олимпийн наадамд бэлдэж байна. 2012 оны 2 сарын 18.

23. Шинжээчид шинээр баригдсан Допингийн эсрэг лабораторид ажиллаж байна. Олимпд оролцогч тамирчдыг шинжихэд тус лабораторид 24 цагийн турш 150 гаруй шинжээчид ажиллах аж. 2012 оны 1 сарын 19.

24. Ажилтан замын хөдөлгөөнийг ажиглаж байна. Замын хөдөлгөөнийг хянах төв 2012 оны олимпийн үеэр чухал үүрэг гүйцэтгэнэ. 2011 оны 10 сарын 19.

25. Нисэх хүчний хамгаалалтын бааз. 2012 оны Лондонгийн олимпийн агаарын аюулгүй байдлыг хангахад 1300 гаруй агаарын хүчнийхэн ажиллах аж. 2012 оны 2 сарын 29.

26. Сагсан бөмбөгийн ордны дээгүүр онгоц нисч байна. Сагсан бөмбөгийн заалд сагсан бөмбөгөөс гадна тэргэнцэрт сагсан бөмбөг, тэргэнцэрт рагби болон гар бөмбөгийн тэмцээнүүд зохиогдно. 2011 оны 8 сарын 16.

27. Британы элсний гар бөмбөгийн тамирчин Денис Жоннс олимпд бэлдэж байна. 2011 оны 8 сарын 8.

28. Оросын Алексей Черемиснов, Их Британы Жэйми Кендер нар туялзуур жадны тэмцээний бэлтгэлээ хийж байна. Туялзуур жадны урьпдчилсан тэмцээн, 2011 оны 11 сарын 27.

29. Хятад болон Америкийн багийн тамирчид гоолболлын /goalball/ шувтаргын тоглолтод өрсөлдөж байна. Гоолболлын олимпийн туршилтын тэмцээн, 2011 оны 12 сарын 4.

30. Америк болон Германы тамирчид хос сэлэлтийн тэмцээний үеэр. 2011 оны 8 сарын 3. Лондонгийн олимпийн хороо олимпийн наадамд бэлдэх ажлаа баталгаажуулж энэ тэмцээнийг зохион байгуулав.

31. Комбе шилтгээний байшингийн яндангаас утаа хөөрч байна. Энэ зураглал алдарт найруулагч Стивен Спиллбергийн “сүүлчийн” кино “Морьдын дайн”-д дүрслэгддэг. Иймэрхүү газруудыг жуулчдын анхаарлыг татна хэмээн найдаж байна. 2012 оны 1 сарын 10.

32. Лондончууд олимпийн үеэр шилжих хөдөлгөөнд оржээ. Судалгаагаар гуравны нэг нь олимпийн үеэр үүсэх магдалтай үймээн, олон мянган жуулчдаас “зугтан” найз нөхөд, хамаатан садан, эцэг эх дээрээ олимп өнгөртөл зочлохоор ачаа бараагаа цуглуулж байна гэнэ. 2012 оны 2 сарын 3.

33. Хертфорд сувагт завь ажиллуулдаг эмэгтэй зургаа авахуулж байна. Завьчид энэ хавьдаа чөлөөтэй сэлүүрдээд дасчихсан учраас “Лондон 2012” олимпийн наадмын үеэр энэ нарийхан сувагт тун ч болгоомжтой сэлүүрдэх ёстойгоо ярьж байна. Учир нь энэ сувагт усан хамгаалалтын хэдэн мянган завь орж ирэх аж. 2012 оны 1 сарын 31.

34. Паралимпийн сэлүүрт завьны төрөлд оролцох тамирчин Ник Бэйтон Гэргрэйв-Пинсент нуурт бэлтгэлээ хийн, хиймэл хөлөө тааруулж байна. Англи, Кавершам, 2012 оны 2 сарын 29.

35. Дөрвөн дугуйчин “Лондон-Дөрвөл дугйучин” урьдчилсан тэмцээний үеэр уралдаж байна. 2011 оны 8 сарын 14.

36. Цагдаа нар, гал коммандынхан, түргэн тусламжийн ажилтнууд бөмбөг дэлбэрэх дайралтаас сэргийлэх арга хэмжээний үеэр. 2012 оны 2 сарын 22.

37. Хойд Грийнвич ордон /О2 эсвэл Бөмбөгөр оройт нэрээр танигдсан/ дээрээс харагдах байдал. Нэлээн ард нь Олимпийн хотхон харагдаж байна. 2011 оны 12 сарын 5.

38. Британий тамирчин Бриони Шау эмэгтэйчүүдийн дарвуулт завины төрлөөр улсаа төлөөлөн олимпт оролцоно. Тэрбээр олимпийн өмнөх туршилтын тэмцээнд оролцож байна, энэ нь өнгөрсөн оны наймдугаар сарын 5-нд болсон аж.

39. 2012 оны хоёрдугаар сарын 29. Уэльсийн хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын хамгийн амжилттай яваа нэгэн. Түүнийг Грэй Томпсон гэдэг бөгөөд Лондоны Ногоон цогцолборт олимпийн галыг дамжуулсан бамбараа барин сууж байна.

40. Энэ оны олимпийн таеквондогийн төрөлд хүч сорих афганий тамирчин Рохулла Никпай бэлтгэлээ хийж байна.

41. Лондон хотын зүүн хэсэгт байрлах “Эксель” төвд ширээний теннисний тэмцээн болох аж. Энэ ордонг турших шугамаар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард “Про тоур гранд финал” тоглолтыг зохион байгуулж, урьдчилсан байдлаар шалгажээ.

42. Сагсан бөмбөгийн ордны наахан талд оршин суугчдын олимп хотхоныг барих ажил өрнөж байна. 2011 оны хоёрдугаар сарын 8.

43. Олимпийн хотхонд төв цэнгэлдэх болон усан спортын ордон харагдаж байна. Цагаан өнгөтэй усан спорт ордонд олимпийн усан төрлүүдийн тэмцээн явагдана.

44. 2012 оны Лондоны олимп болох төв цэнгэлдэхийн голд зүлэг дэвсэх ажил бараг дуусч байна, сүүлийн хэсгийг нь өнгөрсөн оны гуравдугаар сард зулжээ. Энэ цэнгэлдэх хүрээлэн нийтдээ 80 000 хүний суудалтай гэнэ. 2011 оны 3 сарын 29.

45. Британи улсыг төлөөлөн энэ оны Олимпийн уртын харайлтын тэмцээнд оролцох Жижедь эгнүүлэн тавьсан гурван машин дээгүүр харайж олон хүнд гайхуулжээ. Лондон хотод өнгөрсөн оны есдүгээр сард олимпийн тамирчдын үзүүлэх тоглолт болсон байна.