Японы алдарт “SONY” компани өнгөрсөн жил 6.4 тэрбум ам.долларын алдагдал хүлээснээр компанийг өөрчлөхөөр шийджээ. “SONY”-гийн шинэ тэргүүн Казуро Хариагийн компанийг өөрчлөн, шинэчлэх хамгийн эхний алхам нь өөрийн 10 мянган ажилтныг халах шийдвэр байв.

Сүүлийн үед тус компани өөрийн явуулдаг салбартаа “Samsung”, “LG”, “Apple” гэсэн хүчирхэг компаниудад шахагдаж байгаа учир гэрэл зураг, бичлэгийн тоног төхөөрөмж, гар утасны үйлдвэрлэлээ ихээхэн хөгжүүлэхээс гадна анагаах ухааны салбарт хүч үзэхээр болсон байна. Их хэмжээний ажилчдыг халах ажиллагаа жилийн турш явагдах бөгөөд компаний бүх салбаруудад хамааралтай аж.