
Экс ерөнхийлөгч Н.Энхбаярыг баривчлан хорьсон явдалд хүмүүс хэрхэн хандаж, үзэл бодлоо яаж илэрхийлснийг харцгаая. Түүнийг хоригдсон нь зөв гэж үзэж байгаа бол эсэргүүцэх хүмүүс ч цөөнгүй байгаа юм. Гэхдээ хүмүүс интернэтийн олон нийтийн сүлжээг ашиглан үзэл бодлоо илэрхийлснийг харахад твиттер хэрэглэгчдийн ихэнх нь зөв, хэдийний ингэх ёстой байсан гэж байна. Харин фэйсбүүкийн олонх хэрэглэгч Н.Энхбаярын талаар анхаараагүй боловч анхаарал хандуулсан хүмүүсийн дийлэнх нь АТГ-ын үйлдлийг буруутгасан байх юм. Эдгээр хэрэглэгчдээс илүү ихээр Н.Энхбаярын хэрэгт анхаарсан хүмүүс болох сайтуудын уншигчид асуудалд илүү өргөн, нухацтай байр сууринаас хандсан байгаа юм. Ингээд олон нийтийн сайтууд болон мэдээллийн вэб сайтууд дээрх сэтгэгдлүүдээс харъя.
@buyantsogtoo
Энхбаяр бол эхлэл. Цаана нь байгаа олон том толгой нарыг шалгах биз ээ. Тэр утгаар маш том шинэчлэл эхэлж байна даа.
@myHandWork
Би нэг юмыг ойлгохгүй байна. Н.Энхбаярыг баривчиллаа гэхэд яагаад хүмүүс МАХН-д элсээд байна?
@mootsoo
Төрийн бүх л өндөр албан тушаалыг эзэгнэж, ганцаараа ноёрхож байна. Сонгуулиар унагааж байгаад учрыг нь олно гээд байгаагүй бил үү? #Энхбаяр
@Urin85
Улсын хөрөнгө ууж идсэн, улсаасаа баян ерөнхийлөгч, урт шар дээлт гээд л адлаад байдгүй билүү, яагаад өмөөрөөд байгаа юм? #Энхбаяр
@Mona_Tb
Цаст уулын цагаан бар цаг нь болохоор шоргоолжинд бариулна гэж. Намбараа ч цагтаа дарангуйлдаг л байлаа, одоо ч үе нь өнгөрч дээ.
@Boldsaikhan_dr
Ингэж баригдах байтугай төр эргүүлэх гээд бэлдэж байсан бус уу.
@dsainbayar
Үр дүн нь бол баривчлах асуудал. Гэвч баригдсан байдал нь давуу тал олгож байна. Стратеги сайн байна.
@Ninjbat
Хархыг үүрнээс нь чирч гаргаж байгаа юм шиг ичгэвэртэй байдалд Н.Энхбаяр өөрөө өөрийгөө л оруулсан... Би ийм ерөнхийлөгчтэй байсан гэхэд гутсан...
@Ninjbat
Н.Энхбаяр мэдрэмжгүй улстөрч байна. Эцсийн мөчид хамгаалалтаа буулгаад өөрөө гарч машинд суугаад "Үнэн ялна, тэмцэл үргэлжилнэ!" гээд явсан бол!
@temuulent
Энхбаяр ингэж их шороотой зууралдсан, хэцүүдсэн, “зовсон”, хаширч байгаа байх. Эргээд босоод ирвэл би шүтье ээ... хэхэ.
@Bolort
Унаж яваа бөхийг дэмждэг шиг Н.Энхбаярыг монголчууд бага ч гэсэн өрөвдөж байга байх. Энэ л үед бусдыгаа илчилж буян хийгээсэй.
@Bolort
Н.Энхбаяр одоо өөртэй нь хамт идэж ууж байсан хүмүүсээ бүгдийг хөлдөө чирэх хэрэгтэй дээ. Бүгдийг илчлэх хэрэгтэй.
@Iregedui
Төрийн өмчийг түрийвчиндээ хийсэн бүхнийг Н.Энхбаяр шиг барьж шээс баасыг нь шахах хэрэгтэй. Тэр цагт төр жинхэнээрээ урагш явна.
@Temuujin_Kh
Н.Энхбаяраас жил тойрон мэдүүлэг авч чадахгүй байсан учраас баривчлах болсон, баривчлагдах болсон учраас хурал хийсэн бол яах вэ?
Улс оронд маань үнэхээр аймшигтай зүйлс болж байна. Үүний нэг нь ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг албадан баривчилсан явдал. Хэдийгээр тэрбээр буруу зүйлийг их хийж ард түмний дургүйцлийг хүргэж байсан ч тэр бол бүхэл бүтэн Монгол улсын ерөнхийлөгч байсан хүн шүү дээ. Ийм харгис, хэрцгий, бүдүүлэг байж болохгүй гэж бодож байна. Авлигалтай тэмцэх газрынхан энэ асуудал дээр ингэж сүр бадруулж улс орныг ингэж түгшээж болохгүй. Мөн МАХН-ын гишүүд орон даяар суулт зарлах нь ч улс орныг үймээн самуунд дуудах тэрчлэн долдугаар сарын 1-нийг давтах эхлэл нь болж магадгүй... Энэ бол буруу...
Vanchinerdene Batgerel
Монгол улсын хууль хатуу чанга гэдгийг харуулсан. Нэг талаараа зөв юм шиг. Харин нөгөө талаараа яагаад Н.Энхбаяр энэ тухай ярихгүй байж байснаа гэнэт сонгууль дөхөөд ирэхэд ярьж байгаа нь сонин л юм. Н.Энхбаяр шиг хүн хэзээ ч цаашид гарах үр дагаврыг бодоогүй биш, бодсон. Юу болохыг ч мэдэж байсан. Яагаад гэнэт ийм зүйл хийсэн нь маш сонин байна.
Chilagun Smile
Гайхаад байх юмгүй ээ. Н.Энхбаяр энэ сонгуульд дэвших нь ойлгомжтой, ирэх жил бас ерөнхийлөгчид... Цаашид юу болохыг мэдэж байсан учраас л шоу хийж, протокол энэ тэр гэж байгаа юм. Товчхондоо ранкаа өгөх гэж ядаж байгаа хэрэг. Ерөнхийлөгч байсан гээд баривчлахгүй байна гэж юу байхав дээ. Бас албадан баривчилна гэдэг үг тохирохгүй санагдах юм. Н.Энхбаяр ямар ч жүжгийн гол дүрд ямар ч сайн хүн болж тоглолоо гэсэн нидэр дээрээ хэн гэдгийг нь мэдэхээс хойш ингэж сүр бадрааж байгаа нь мэдээллийн хэрэгслүүдийн буруу. Ард түмнийг түгшээж байгаа нь бас буруу. Улс төр, утаа хоёроор хангалттай амьсгаллаа залхаж байна. Маргааш ойрхон шиг нэг тийшээ салхинд гарна аа... :D
Batbold Ganbold
Н.Энхбаярыг авлигалын загалмайлсан эцэг, хамаг юмны зангилаа гэх мэтээр хүн бүр л хэлдэг. Авлига авсан, төрийн мөнгөөр тоглосон ямар ч хэргээр шалгаж, баривчлах шаарлагатай бол ардчилсан байдлаар мэдэгдэл энэ тэрээ гаргаж танилцуулаад, тэгээд тусгай хамгаалалтад мэдэгдээд, ард түмэнд ийм ийм алхамуудыг ингэж авлаа, одоо албадан баривчлахаас аргагүй ээ ч гэдэг юм уу хууль ёсоор ажлаа хийж болдоггүй юм байх даа. Бүхэл бүтэн төрт улс байж зохион байгуулж байгаа царай нь арай ч дээ. Үнэн балмад зэрлэг, төрийн хүчний сүр хүч, нэр хүнд гэж юмыг огт юу ч биш болгоод уландаа гишгэчих юм. зохион байгуулсан дарга нар явуулсан үйл ажиллагаанаасаа ичээсэй.
Mockingbird Bless
Сая Төв аймаг ороод ирлээ. Н.Энхбаярыг тэндхийн мөрдөнд хорьж байгааг сонсоод харахаар очтол машин ойрхон очоод түр зогсов уу үгүй юу үүдэнд зогсох хамгаалагчдын тоо хоёр байснаа зургаа болж багшралдаад машин руу дөхөж, мөрдөнгийн цонхоор олон эрс гадагш харуулдах учир бушуухан Улаанбаатар руу жолоо залав.
Undarmaa Undraa
Үнэн үг, үнэн бодит зүйлийг ил тод болголоо гэж энэ хүнийг ингэж доромжилж болохгүй л дээ. Энд шударга хууль ёс гэж байна уу? Хүний эрхэд ингэж аймар халдаад байхдаа яахав дээ...
Л. Ариунзаяа
Ерөнхий Найруулагч МАХН
Гол дүрд Н.Энхбаяр
Туслах дүрд УИХ-ын зарим гишүүд
Зураглаач ТВ9.
Buramhan Buram
Энхбаяр, Энхбаяр гэж ярьж, сонсохоос бүр залхчихлаа. Больё л доо, сайхан тайван амгалан баймаар байна шүү дээ. Зовох юм багадсан биш Энхбаярыг ярьж зовох хэрэг алга, зүгээр.
Твиттерчид: Намбараа цагтаа дарангуйлдаг л байлаа, одоо ч үе нь өнгөрч дээ

Энхбаяр бол эхлэл. Цаана нь байгаа олон том толгой нарыг шалгах биз ээ. Тэр утгаар маш том шинэчлэл эхэлж байна даа.
@myHandWork
Би нэг юмыг ойлгохгүй байна. Н.Энхбаярыг баривчиллаа гэхэд яагаад хүмүүс МАХН-д элсээд байна?
@mootsoo
Төрийн бүх л өндөр албан тушаалыг эзэгнэж, ганцаараа ноёрхож байна. Сонгуулиар унагааж байгаад учрыг нь олно гээд байгаагүй бил үү? #Энхбаяр
@Urin85
Улсын хөрөнгө ууж идсэн, улсаасаа баян ерөнхийлөгч, урт шар дээлт гээд л адлаад байдгүй билүү, яагаад өмөөрөөд байгаа юм? #Энхбаяр
@Mona_Tb
Цаст уулын цагаан бар цаг нь болохоор шоргоолжинд бариулна гэж. Намбараа ч цагтаа дарангуйлдаг л байлаа, одоо ч үе нь өнгөрч дээ.
@Boldsaikhan_dr
Ингэж баригдах байтугай төр эргүүлэх гээд бэлдэж байсан бус уу.
@dsainbayar
Үр дүн нь бол баривчлах асуудал. Гэвч баригдсан байдал нь давуу тал олгож байна. Стратеги сайн байна.
@Ninjbat
Хархыг үүрнээс нь чирч гаргаж байгаа юм шиг ичгэвэртэй байдалд Н.Энхбаяр өөрөө өөрийгөө л оруулсан... Би ийм ерөнхийлөгчтэй байсан гэхэд гутсан...
@Ninjbat
Н.Энхбаяр мэдрэмжгүй улстөрч байна. Эцсийн мөчид хамгаалалтаа буулгаад өөрөө гарч машинд суугаад "Үнэн ялна, тэмцэл үргэлжилнэ!" гээд явсан бол!
@temuulent
Энхбаяр ингэж их шороотой зууралдсан, хэцүүдсэн, “зовсон”, хаширч байгаа байх. Эргээд босоод ирвэл би шүтье ээ... хэхэ.
@Bolort
Унаж яваа бөхийг дэмждэг шиг Н.Энхбаярыг монголчууд бага ч гэсэн өрөвдөж байга байх. Энэ л үед бусдыгаа илчилж буян хийгээсэй.
@Bolort
Н.Энхбаяр одоо өөртэй нь хамт идэж ууж байсан хүмүүсээ бүгдийг хөлдөө чирэх хэрэгтэй дээ. Бүгдийг илчлэх хэрэгтэй.
@Iregedui
Төрийн өмчийг түрийвчиндээ хийсэн бүхнийг Н.Энхбаяр шиг барьж шээс баасыг нь шахах хэрэгтэй. Тэр цагт төр жинхэнээрээ урагш явна.
@Temuujin_Kh
Н.Энхбаяраас жил тойрон мэдүүлэг авч чадахгүй байсан учраас баривчлах болсон, баривчлагдах болсон учраас хурал хийсэн бол яах вэ?
Фэйсбүүкчид: Шударга хууль ёс гэж байна уу, арай дэндэнэ
Ujeexen UjeeУлс оронд маань үнэхээр аймшигтай зүйлс болж байна. Үүний нэг нь ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг албадан баривчилсан явдал. Хэдийгээр тэрбээр буруу зүйлийг их хийж ард түмний дургүйцлийг хүргэж байсан ч тэр бол бүхэл бүтэн Монгол улсын ерөнхийлөгч байсан хүн шүү дээ. Ийм харгис, хэрцгий, бүдүүлэг байж болохгүй гэж бодож байна. Авлигалтай тэмцэх газрынхан энэ асуудал дээр ингэж сүр бадруулж улс орныг ингэж түгшээж болохгүй. Мөн МАХН-ын гишүүд орон даяар суулт зарлах нь ч улс орныг үймээн самуунд дуудах тэрчлэн долдугаар сарын 1-нийг давтах эхлэл нь болж магадгүй... Энэ бол буруу...
Vanchinerdene Batgerel
Монгол улсын хууль хатуу чанга гэдгийг харуулсан. Нэг талаараа зөв юм шиг. Харин нөгөө талаараа яагаад Н.Энхбаяр энэ тухай ярихгүй байж байснаа гэнэт сонгууль дөхөөд ирэхэд ярьж байгаа нь сонин л юм. Н.Энхбаяр шиг хүн хэзээ ч цаашид гарах үр дагаврыг бодоогүй биш, бодсон. Юу болохыг ч мэдэж байсан. Яагаад гэнэт ийм зүйл хийсэн нь маш сонин байна.
Chilagun Smile
Гайхаад байх юмгүй ээ. Н.Энхбаяр энэ сонгуульд дэвших нь ойлгомжтой, ирэх жил бас ерөнхийлөгчид... Цаашид юу болохыг мэдэж байсан учраас л шоу хийж, протокол энэ тэр гэж байгаа юм. Товчхондоо ранкаа өгөх гэж ядаж байгаа хэрэг. Ерөнхийлөгч байсан гээд баривчлахгүй байна гэж юу байхав дээ. Бас албадан баривчилна гэдэг үг тохирохгүй санагдах юм. Н.Энхбаяр ямар ч жүжгийн гол дүрд ямар ч сайн хүн болж тоглолоо гэсэн нидэр дээрээ хэн гэдгийг нь мэдэхээс хойш ингэж сүр бадрааж байгаа нь мэдээллийн хэрэгслүүдийн буруу. Ард түмнийг түгшээж байгаа нь бас буруу. Улс төр, утаа хоёроор хангалттай амьсгаллаа залхаж байна. Маргааш ойрхон шиг нэг тийшээ салхинд гарна аа... :D
Batbold Ganbold
Н.Энхбаярыг авлигалын загалмайлсан эцэг, хамаг юмны зангилаа гэх мэтээр хүн бүр л хэлдэг. Авлига авсан, төрийн мөнгөөр тоглосон ямар ч хэргээр шалгаж, баривчлах шаарлагатай бол ардчилсан байдлаар мэдэгдэл энэ тэрээ гаргаж танилцуулаад, тэгээд тусгай хамгаалалтад мэдэгдээд, ард түмэнд ийм ийм алхамуудыг ингэж авлаа, одоо албадан баривчлахаас аргагүй ээ ч гэдэг юм уу хууль ёсоор ажлаа хийж болдоггүй юм байх даа. Бүхэл бүтэн төрт улс байж зохион байгуулж байгаа царай нь арай ч дээ. Үнэн балмад зэрлэг, төрийн хүчний сүр хүч, нэр хүнд гэж юмыг огт юу ч биш болгоод уландаа гишгэчих юм. зохион байгуулсан дарга нар явуулсан үйл ажиллагаанаасаа ичээсэй.
Mockingbird Bless
Сая Төв аймаг ороод ирлээ. Н.Энхбаярыг тэндхийн мөрдөнд хорьж байгааг сонсоод харахаар очтол машин ойрхон очоод түр зогсов уу үгүй юу үүдэнд зогсох хамгаалагчдын тоо хоёр байснаа зургаа болж багшралдаад машин руу дөхөж, мөрдөнгийн цонхоор олон эрс гадагш харуулдах учир бушуухан Улаанбаатар руу жолоо залав.
Undarmaa Undraa
Үнэн үг, үнэн бодит зүйлийг ил тод болголоо гэж энэ хүнийг ингэж доромжилж болохгүй л дээ. Энд шударга хууль ёс гэж байна уу? Хүний эрхэд ингэж аймар халдаад байхдаа яахав дээ...
Л. Ариунзаяа
Ерөнхий Найруулагч МАХН
Гол дүрд Н.Энхбаяр
Туслах дүрд УИХ-ын зарим гишүүд
Зураглаач ТВ9.
Buramhan Buram
Энхбаяр, Энхбаяр гэж ярьж, сонсохоос бүр залхчихлаа. Больё л доо, сайхан тайван амгалан баймаар байна шүү дээ. Зовох юм багадсан биш Энхбаярыг ярьж зовох хэрэг алга, зүгээр.
Сайтуудын уншигчид: Өөрийнхөө ухсан нүхэнд орж байгаа нь энэ
Мэдээний дор үлдээсэн сэтгэгдлүүдийн дийлэнх нь мөн л Н.Энхбаярыг эсэргүүцсэн, үгүйсгэсэн, буруутгасан байдалтай байгаа юм. - Энэ хүнийг тэгэж хууль бусаар барьж, саатуулж болохгүй шүү дээ. Үнэхээр хууль бус үйлдэл. Ард түмнийг айна гэж андуурч бодсон байна. Харин ч эсрэгээрээ ухаан нь нарийсч, өшөөгөө авах байлгүй.
- Хулгайчийг хулгайч нь барилаа шүү дээ... Монголын төр засаг гэсэн нэртэй тоглоомын төр засагт элдэв алба хашиж байсан, байгаа этгээдүүд хулгай огт хийгээгүй хэрэг үү. Том том хулгайчаа яахыг нь харъя л даа.
- Их өрийг тэглэсэн гэж өндөр суудалд суух оноо авсан энэ хүн юу хийсэн гэж бодно. Тэр мөнгийг өөрсдөө завшчихаад оронд нь Асгатын мөнгөний ордыг зүгээр л өгчихсөн. Үүнд О.Чулуунбат, сангийн сайд асан Ч.Улаан нар хамтарсан
- Н.Энхбаярыг байривчлахад ёстой нөгөө БӨӨСӨНД ХУТГА гэх шиг юм боллоо. Сүржигнээд байгаа энэ тусгайгийнхан 2008 оны 7-р сарын 1-нд хаана юу хийж байсан юм. Энгийн хувцастай тэр залуус жагсагчдын дунд орж үймээнийг улам өдөөн турхирч байсан нөхөд юм биш биз. АТГ-ын энгийн хувцас өмссөн танхайчуудын бууг ер нь долдугаар сарын 1-ний хэрэгт шалгасан юм уу? Шалгаагүй бол шалгахад гэмгүй л байна.
- Н.Энхбаяр яасан ёс зүйгээ алдсан амьтан бэ? Энэ төрийг муу муухай бүхнээр будсан гээд ард түмэн хараадаг нь аргагүй л юм байна л даа. Жаахан хүний сэтгэлтэй дээдсийн ёс зүйтэй байсан бол юунд ийм байдал гаргахав дээ. Тэр авгай Цолмон, хүний эрхийн хуульч гэх Ичинноров хоёр юу ярьж байна аа. Энэ дэлхийн хамгийн харгис шоронд аваачлаа гээд??? Тэд тийм харгис дэглэмийг үзсэн юм уу? Тийм бол Цолмонгийн нөхөр, Ичинноровын найз Энхбаярын үед л байгуулагдсан биз дээ. Тэр харгис дэглэмийг тогтоосон хүн нь Н.Энхбаяр өөрөө. Одоо өөрийнхөө ухсан нүхэнд өөрөө орж байгаа юм байна.
- АТГ-г ул мөргүй бүгдийг нь халмаар байна. Өөрсдөө жинхэнэ авилага авдаг улс шүү дээ. Ц.Нямдоржийн эсрэг АРД түмэн одоо л жинхэнэ босч үгээ хэлж халах хэрэгтэй. Энэ асуудал бол Ц.Нямдоржийн хийсэн хэрэг өөрийх нь булхайг илчлэх гэлээ гэж ийм бузар ажил хийж гэмгүй хүний зэрлэгээр баривчилж байна. Нямдорж бол ичих БУЛЧИРХАЙГАА авхуулчихсан бүтэхгүй улаан луйварчин шүү дээ одоо болимоор юм. Ц.Нямдорж Монголыг сүйрүүлж дуусгаж байна. Монгол улс хууль шиг хуультай бол юу гэж ийм болох билээ дээ. Яахаараа Төв аймаг авч явдаг байна. Тэгэхээр Ц.Нямдорж их ноотой хүн гэдэг нь бүр илт байгаа биз дээ. Ц.Нямдорж үхэж далд орвол таарна. Тэгвэл Монгол сайхан болно шүү дээ. Тариа ч хийлгэж чадах нь ойлгомжтой хүн төрд байх юм.
- Н.Энхбаяр гуай 13 жил төр барихдаа ард түмний төлөө сайн сайхан юм хийсэн нь үгүй шүү дээ Авлига, хээл хахууль шударга бусыг цэцэглүүлсэн та удирдагч байхдаа буруу юманд удирдсан. Энэ төрд буруу байгаа бол таны л буруу. Та л ийм төрийг бий болгож үлдээсэн таны алдааг тийм ч хурдан засч дийлэхгүй байгаа бололтой. Одоо та хийсэн хэргээ хүлээхгүй улс төрийн тоглоом болгож байна. Өөрийнхөө хийсэн алдааг өөрөө үүр, энэ нийгэмд бүү нялзаа.
- За ингээд Энхбаяраас эхэллээ гэж ойлголоо. Одоо авлигатай холбогдсон бүх хүнийг шалгах хэрэгтэй. Авлига авсан байж болох С.Баяр, Ц.Нямдорж, Ч.Мөнх-Оргил, С.Баярцогт, Д.Зоригт, М.Энхболд, Ч.Улаан, Л.Гансүх бусад албан тушаалтнууд. Авлига өгсөн байж болох Сү.Батболд, Оджаргал, Женко Х.Баттулга, Фридланд гээд бусад гадны дотны компаний боссуудыг бүгдийг нь шалгах хэрэгтэй.