МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүх, прокурорын шийдвэрээр Төв аймаг дахь
цагдан хорих төв рүү гутлыг нь өмсүүлэлгүй авч явсан. Түүнд гэрийнхэн нь
өмгөөлөгчөөр нь дамжуулан гутал өгөх гэсэн ч хорихын ажилтнууд
оруулаагүй байна

МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүх, прокурорын шийдвэрээр Төв аймаг дахь цагдан хорих төв рүү гутлыг нь өмсүүлэлгүй авч явсан. Түүнд гэрийнхэн нь өмгөөлөгчөөр нь дамжуулан гутал өгөх гэсэн ч хорихын ажилтнууд оруулаагүй байна. Харин Төв аймгийн цагданд хоригдож байгаа зарим хүмүүс гутал, хувцас өгч тусалжээ. Гэсэн ч энэ гутал Н.Энхбаярын хөлд таарахгүй байгаа гэж зарим эх сурвалж хэлж байна. Чулуун шалтай шоронгийн хүйтэн өрөөнд бүтэн өдөр, шөнө гуталгүй байхад заавал прокурорын шийдвэрээр гутал оруулна гэж байгаа нь хүнлэг бус үйлдэл гэж олон нийт үзэж байна.
Тэрбээр одоогоор өлсгөлөн зарлаагүй байгаа бөгөөд шүүхийн шийдвэрийг хүлээж байж болно гэсэн аж. Өнөөдөр 14 цагаас түүнийг суллах тухай шийдвэр гаргахгүй бол МАХН-ынхан тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэж зарлаад байгаа билээ.