МАН-ын удирдах зөвлөл Эрдэнэтийн дараагийн засаг даргын асуудлыг хэлэлцэхэд БСШУЯ-ны сайд Ё.Отгонбаярын ах Ё.Баярсайханы нэр олонхийн саналыг авч байсан. Тэр ч утгаараа 2000-2004 онд Эрдэнэтээс УИХ-ын сонгуульд ялж байсан, “Эрдэнэт” үйлдвэрийн орлогч даргаар чамгүй олон жил ажиллаж байсан Ё.Баярсайханыг МАН-ын удирдах зөвлөлийн хурлаар тус аймгийн засаг даргаар томилох шийдвэр гаргаж байв.

МАН-ын удирдах зөвлөл Эрдэнэтийн дараагийн засаг даргын асуудлыг хэлэлцэхэд БСШУЯ-ны сайд Ё.Отгонбаярын ах Ё.Баярсайханы нэр олонхийн саналыг авч байсан. Тэр ч утгаараа 2000-2004 онд Эрдэнэтээс УИХ-ын сонгуульд ялж байсан, “Эрдэнэт” үйлдвэрийн орлогч даргаар чамгүй олон жил ажиллаж байсан Ё.Баярсайханыг МАН-ын удирдах зөвлөлийн хурлаар тус аймгийн засаг даргаар томилох шийдвэр гаргаж байв. Гэвч түүнийг засаг даргаар томилох шийдвэрийг Эрдэнэтийнхэн ихээр эсэргүүцсэн юм. Тиймээс энэ эсэргүүцлээс болж ерөнхий сайд С.Батболд Эрдэнэтийн засаг даргаар, аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Д.Дэлгэрсайханыг томилжээ. Ё.Баярсайханы оронд Эрдэнэтийн засаг даргаар томилогдсон Д.Дэлгэрсайханд өчигдөр ерөнхий сайд С.Батболд батламжийг нь гардуулж өгсөн байна.