yМАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-аас баривчилж, Төв аймгийн цагдан хорих төвд хориод нэг хонож байна. Энэ газарт хүнд гэмт хэрэг хийсэн, бусдаас тусгаарлах гэсэн хүмүүсээ хорьдог гэж эх сурвалжууд хэлсэн.

МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-аас баривчилж, Төв аймгийн цагдан хорих төвд хориод нэг хонож байна. Энэ газарт хүнд гэмт хэрэг хийсэн, бусдаас тусгаарлах гэсэн хүмүүсээ хорьдог гэж эх сурвалжууд хэлсэн. Тухайлбал хүний эрхийн хуульч М.Ичинноров “Төв аймгийн урьдчилан саатуулах төв бол хүмүүсийг тамладаг, хэргийг нь тулган хүлээлгэдэг” газар гэсэн юм. МАХН-ын ЕНБД Н.Удвал “Төв аймгийн хорих ангид хүн амины онц ноцтой хэрэгтэнг хорьдог. Ийм хорих ангид хорьсныг гайхаж байна. Харьяаллаараа бол Улаанбаатарт байх урьдчилан хорих ангид хорих боломжтой. Хуулийнхан одоогоор яагаад Төв аймгийн хориход хорих болсон үндэслэлээ тайлбарлаагүй байгаа” гэлээ.
Б.Чимэг