Төв аймагт саатуулагдаж буй МАХН-ын дарга Н.Энхбаярын Баянзүрх дүүрэгт орших “Монголросцветмет” орчимд байрлах албан байрыг өнөөдөр АТГ-ынхан хууль бусаар нэгжсэн хэмээн МАХН-ынхан мэдээлсэн.

Төв аймагт саатуулагдаж буй МАХН-ын дарга Н.Энхбаярын Баянзүрх дүүрэгт орших “Монголросцветмет” орчимд байрлах албан байрыг өнөөдөр АТГ-ынхан хууль бусаар нэгжсэн хэмээн МАХН-ынхан мэдээлсэн. Тэд албан байрыг ямар ч хариуцах хүнгүй, Н.Энхбаярын өмгөөлөгчийг ч дуудаж мэдэгдэлгүй нэгжиж байгаа нь хууль бус бөгөөд дараа ямар нэг байдлаар зориудаар буруутгах, гэмт хэрэгт холбогдуулах, баримт олсон мэтээр гүтгэж магадгүй хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн.
Харин одоо Н.Энхбаярын өмгөөлөгч нарыг дуудан, хөндлөнгийн гэрчтэй нэгжлэгээ эхлэхээр болсон байна. Н.Энхбаярын өмгөөлөгчөөр Н.Ганбаатар, Н.Ширнэн, О.Баасанхүү нар ажиллаж байгаа аж. Тус байр нь “Скон” компанийн өмч учраас “Скон” компаниас төлөөлөл
байлцуулж, нэгжлэг хийхээр болжээ.
Б.Чимэг