Зургаан жил хамт амьдарсан, зургаан хүүхэдтэй холливудын жүжигчин Брэд Питт, Ажелина Жоли нар сүй тавьсан тухай хэвлэлийн төлөөлөгч нь өчигдөр ярьжээ.

Зургаан жил хамт амьдарсан, зургаан хүүхэдтэй холливудын жүжигчин Брэд Питт, Ажелина Жоли нар сүй тавьсан тухай хэвлэлийн төлөөлөгч нь өчигдөр ярьжээ. Тэд сүй тавьсан нь үнэн бөгөөд Брэд Питт хуримын бөгж хийлгэхээр захиалга өгч, бэлдэж байгаа аж. Беверли Хиллсийн дизайнер Роберт Прокоп Анжелина Жолигийн хуруунд таарсан цорын ганц алмазан бөгжийг урлаж байгаа юм байна. Хуримын бөгж нь төгс байгаасаа гэж Брэд Питт хүсч байгаа учраас ихэд анхаарал тавьж байгаа гэнэ.
Тэд анх 2005 онд “Ноён, хатагтай Смит” кинонд тоглож байхдаа дотно харьцаатай болсон юм. Жоли өмнө нь жүжигчин Жони Ли Миллер, Билли Боб Торнтон нартай гэрлэж байсан. Харин Брэд Питтийн хувьд жүжигчин Женнифер Анистонтой амьдарч байсан юм.