Сүхбаатарын талбайд МАХН-ын дарга Н.Энхбаярыг ард түмний батлан даалтад авъя гэсэн уриалгыг гаргаж, иргэдээс гарын үсэг цуглуулах жагсаал үргэлжилж байна.

Сүхбаатарын талбайд МАХН-ын дарга Н.Энхбаярыг ард түмний батлан даалтад авъя гэсэн уриалгыг гаргаж, иргэдээс гарын үсэг цуглуулах жагсаал үргэлжилж байна. Одоогоор Н.Энхбаярыг дэмжиж, 2500 хүн гарын үсэг зурсан хэмээн жагсаал зохион байгуулагчид мэдээллээ. Мөн уг бичигт УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Ц.Даваасүрэн нар гарын үсгээ зурсан талаар мэдээлсэн. Түүнчлэн Сүхбаатар аймгийн 650 иргэн Ч.Улаан гишүүнээр дамжуулан Н.Энхбаярыг батлан даалтад авч байгаагаа мэдэгдэн гарын үсгээ зурсан өргөдлийг Ч.Улаан гишүүн сая хүлээлгэн өгсөн байна.
Б.Чимэг