Маргааш буюу 4 дүгээр сарын 15-нд Кентийн хунтайж Майкл Монгол улсад айлчлахаар Улаанбаатар хотноо ирнэ.

Маргааш буюу 4 дүгээр сарын 15-нд Кентийн хунтайж Майкл Монгол улсад айлчлахаар Улаанбаатар хотноо ирнэ. Тэрээр Монгол улсын ерөнхий сайд С.Батболдын урилгаар ирж байгаа бөгөөд айлчлалынхаа хүрээнд ерөнхий сайд болон зарим салбарын сайд нартай уулзаж хоёр талын гадаад бодлого хамтын харилцаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт гэх мэтчилэн хэд хэдэн асуудлаар санал солилцоно. Тэрээр манай улсад дөрөв хоног айлчлах бөгөөд энэ хугацаандаа хөрөнгийн биржид зочилж, бизнесийн төлөөлөгчидтэй уулзахаас гадна “NTV” телевизийн “De Facto” нэвтрүүлэгт оролцох юм.