Дэлхийн урлагийн ертөнцөд томоохон гарз хохирол болсон Уитни Хьюстоны үхэл араасаа маш олон шуугианыг дагуулсаар байна. Түүний нэг бол алдарт дуучин Хьюстоны амьдралыг дэлгэцнээ буулгаж, кино болгох гэж буй явдал юм.

Дэлхийн урлагийн ертөнцөд томоохон гарз хохирол болсон Уитни Хьюстоны үхэл араасаа маш олон шуугианыг дагуулсаар байна. Түүний нэг бол алдарт дуучин Хьюстоны амьдралыг дэлгэцнээ буулгаж, кино болгох гэж буй явдал юм. Кинонд түүний алдарт хүрсэн замнал, хар тамхинд донтсон үе, хайр дурлалтайгаа учирсан үе зэрэг түүхийг нь үзүүлэх бөгөөд хамгийн гол нь түүний дүрийг хэн бүтээх нь сонирхолтой байна. Хьюстоны дүрийг бүтээх хүсэлтээ нэлээд олон хүмүүс ирүүлээд байгаа ба хамгийн өндөр магадлалтай нь түүний охин Бобби Кристина юм. Тэрээр урд нь кинонд тоглож байсан туршлагатай бөгөөд ээжийнхээ дүрийг бүтээхийг маш их хүсч буйгаа илэрхийлжээ.
Түүнээс гадна алдарт дуучин Женифэр Хадсон, Меган Гүүд, Риана нар энэ дүрд тоглохыг маш их хүсч буйгаа илэрхийлжээ.