Энэ сарын 10-нд Кангванду, Чүнчон дахь цагдаагийн газраас дээд сургуулийн хуурамч диплом хэрэглэн тус улсaд суралцаж буй Монгол оюутан A- г саатуулжээ.

Энэ сарын 10-нд Кангванду, Чүнчон дахь цагдаагийн газраас дээд сургуулийн хуурамч диплом хэрэглэн тус улсaд суралцаж буй Монгол оюутан A- г саатуулжээ. А нь өнгөрсөн оны есдүгээр сард 300 мянган воноор Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн дипломыг эх орондоо худалдан авсан бөгөөд үүнийгээ ашиглан Чүнчон дахь К дээд сургуулийн эдийн засгийн ангид элсэн орж, нэгдүгээр дамжаандаа суралцаж байсан ажээ. Мөн тэрээр өнгөрсөн оны есөн сард Солонгос улсад хууль бусаар ажиллаж амьдарч байхдаа цагаачлалын албаныхны шалгалтаар баригдаж эх орондоо албадан буцаагдаж байсныг ч илрүүлээд байна.
Монгол улсын их, дээд сургуулиудын хуурамч дипломоор Солонгос улсад үргэлжлүүлэн суралцаж буй Монгол оюутан цөөнгүй байх магадлалтай гэж үзсэн цагдаагийнхан энэ талаар дахин хянаж шалгахаар болсон байна.
Б.Чимэг