
Тодруулбал, “Н.Энхбаярыг нэн даруй суллахыг иргэн би шаардаж байна. Монголын хуулийг уландаа гишгэсэн балмад үйл ажиллагаагаа зогсоо. Ж.Мянган /ХУД 9-р хороо/”
“Битгий айгаарай хүү минь. Бид ард чинь байгаа шүү. Би болон манай гэр бүл таны төлөө залбирч байгаа Б.Чулуунхүү/БЗД 11 хороо/”
“Эрхэм хүндэт Н.Энхбаяр шударга ёсны төлөө тэмцэж байгаа танд маш их баярлаж байна. Олигархийн эсрэг хийж буй тэмцэлд тань амжилт хүсье/Булган аймаг Ө.Мандах/”
“Таныг ийм байдалд оруулсан төр засагт үнэхээр их гомдож байна. МАХН-ын сүүлийн 60 жилийн хугацаанд ийм хэрцгий зэрлэг балмад баривчилгаа явагдаж байгаагүй. Та тэсвэр хатуужилтай байгаарай”
“Танд ямар нэгэн шийтгэл оноож, биед чинь халдсан байвал зулын гол болоход бэлэн байна/Хөвсгөл аймаг Баянзүрх сум Ц.Пүрэвмаа/”
“Эх орныхоо төлөө амиа өргөхөд бэлэн байна. Зоригт хүү минь ямагт дээшээ байгаарай/ХУД 9-р хороо Даваажав/”
“Миний аав, дүү, хүүгээс минь ялгаагүй төрийн түшээ та билээ. Эрүүл мэндэд чинь хохирол учруулж, ухаан санааг чинь арилгах тариа хийчихвий дээ. Монголын ард түмэн таны төлөө байгаа шүү. Танд амжилт хүсье” гэсэн 519 захидал ирсэн хэмээн МАХН-аас мэдээллээ.
Б.Чимэг