Өнгөрсөн долоо хоногт Монголын урлагийн салбарт болсон үйл явдлуудыг 24tsag.mn уншигч та бүхэндээ тоймлон хүргэж байна.
Долоо хоногийн онцлох шинэ тоглолт: 16 жил гранж рок урсгалаар уран бүтээлээ туурвисан “Нисванис” хамтлаг “Нис нис” фестивалиа жил бүр зохион байгуулж ирсэн билээ. Энэ жилийн фестиваль өнгөрсөн даваа гаригийн 19.00 цагт UB Palace-ийн Royal танхимд болсон бөгөөд тоглолтонд “Алтан ураг”, “Булсара”, “Метроном”, “Joker’s wild”, “Prophets”, “Vatame”, “North ducks”, “Зүгээр л”, “Моханик” зэрэг хамтлагаас гадна дуучин Б.Солонго нар оролцож, “Нисванис”-ын хамт үзэгчдийг доргиосон юм. Тоглолт рок урсгалыг сонсдог сонсогчид болон Нисванис хамтлагийн фенүүдыг доргиосон халуун уур амьсгалаар дүүрэн болж өнгөрсөн юм. Тоглолтын тасалбар 16 мянга, 30 мянган төгрөгийн үнэтэй байсан юм. 30 мянган төгрөгний тасалбарыг дагалдаж “Нис нис” фестивалийн футболк, зүүлт, зураг, гитарын цохиур, спорт цүнхийг өгсөн. Тоглолтын үеэр “Нисванис” хамтлагийнхан шинэ CD-нд орсон “Чөтгөр бид хоёр”, “Үүнээс хойш би”, “Сэтгэл хөдлөнө”, “Болтугай, мандутгай” зэрэг шинэ дуунуудаа дуулж фенүүддээ бэлэг барьсан.
“Цэцэрлэгт учирсан хоёр” жүжгийг дахин тайзнаа тавилаа. Улсын драмын эрдмийн театрынхан Оросын алдарт зохиолч Александр Гельманы зохиол “Цэцэрлэгт учирсан хоёр” мелодрам жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин тоглосон нь өнгөрсөн долоо хоногийн урлагт гарсан онцлох үйл явдал болсон юм. Тус жүжгийг СТА, найруулагч Н.Наранбаатар найруулан өнгөрсөн гуравдугаар сард тайзнаа тавьсан бөгөөд гол дүрүүдэд СТА, жүжигчин С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг нар тоглосон. Хоёр хүний драм гэдгээрээ онцлог эл жүжигт өнөөгийн нийгэмд тулгамдаад буй хүний сайхан сэтгэл, хүн хүндээ хандах хандлагагыг илүүтэй харуулсан байдаг билээ. Мөн эр хүний ноён нуруун дээр амьдрал тогтдог ч эмэгтэй хүний тэсвэр, тэвчээр гэдэг агуу зүйл хайр дурлалыг хэрхэн цэцэглүүлдгийг хоёр цагийн турш үргэлжлэх энэхүү жүжигт тод харуулдаг юм.
Долоо хоногийн онцлох шинэ үзэсгэлэн: Өнгөрсөн долоо хоногт уран зургийн хэд хэдэн үзэсгэлэн гарсны дотроос “Хавар 2012” үзэсгэлэнг бид онцолж байна. Монголын урчуудын эвлэлээс уламжлал болгон зохион байгуулдаг “Хавар-2012” уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 11-нээс эхлэн үзэгчдийн хүртээл боллоо. Үзэсгэлэнг уламжлал ёсоор “Шинэ санаа-шинэлэг бүтээл” уриан дор зохион байгуулсан бөгөөд энэ сарын 18 хүртэл үргэлжлэх юм. Энэ жилийн “Хавар-2012” үзэсгэлэнд 100 шахам уран бүтээлч 150 гаруй бүтээлээ тавьсан байсан юм. Үзэсгэлэнд оролцсон 100 гаран уран бүтээлч зургаараа дамжуулан өөр өөрийн дотоод ертөнц, өнгө аяс, зурах арга барилыг гаргасан нь үзэгчдэд мэдрэгдэж байлаа. Хамгийн олон уран бүтээлч бүтээлээ толилуулдаг уг үзэсгэлэн уран бүтээлч болоод үзэгчдэд аль аль талаасаа ихэд нээлттэй болж чаддагаараа онцлогтой билээ.
Долоо хоногийн онцлох хүндэтгэл: Тайванийн нийслэл Тайпэй хотод Чингис хаанд хүндэтгэл үзүүлэх ёслол болж олон монголчууд цугларсан үйл явдал өнгөрсөн долоо хоногт боллоо. Уг арга хэмжээг Монгол, Түвдийн харилцааны комиссоос зохион байгуулжээ. Тайваньд ажиллаж
амьдран, сурдаг олон монгол хүн энэ ёслолд хадаг барин оролцсон бөгөөд Өвөр Монголын уран бүтээлчид ирж, ардын дуу, бүжгийн тоглолт үзүүлжээ. Энэ хүндэтгэлийн арга хэмээний талаар Монголоос очсон оюутнууд “Манай Монголд болдог ёслолоос их өөр юм байна” хэлцгээж байсан юм.
Монгол, Түвдийн харилцааны комиссын тэргүүн Луо Ин Шэй “Билгийн тооллоор жилийн гурав дахь сарын 21-нд Өвөр Монголчууд Чингисийн онгонд ирж цугларан хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай” хэмээн тайлбарлажээ. Цаашид жил бүр энэ ёслолоо хийж Чингис хаандаа хүндэтгэл үзүүлнэ гэдгээ тэрээр мөн хэлсэн юм.
Монголын “Чио Чио Сан” 45 нас хүрлээ
Энэ амьдралаас үүрд явахаар шулуудсан Чио Чио Сан “Адгийн үйлстэй эвлэрэхгүй хүн Ариун нэртэй үхнэ“ гэсэн бичээстэй эцгийнхээ хутгаар амиа хорлоно... Энэ бол Италийн суут хөгжмийн зохиолч Ж.Пуччинийн “Чио Чио Сан” буюу “Эрвээхэй хатагтай” дуурийн төгсгөлийн хэсэг. Энэ дуурийг УДБЭТ-ын уран бүтээлчид тайзнаа амилуулсаар өдгөө 45 жил болжээ. Энэ жил Монголын тайзнаа 45 нас хүрч буй “Чио Чио Сан” дуурийг энэ сарын 14-нд УДБЭТ-ын тайзнаа тоглосон юм. Дэлхийн алдартай сонгодогуудын нэг болох “Чио Чио Сан” дуурийн энэ удаагийн тоглолт үзэгчдээр дүүрэн байлаа. Энэ удаад эрвээхэй хатагтайд театрын шилдэг сопрано Б.Эрдэнэтуяа дуулсан. Тэрээр дүрээ чадварлаг бүтээж чадсан бөгөөд үнэхээр сонгодог эрвээхэй хатагтай байж чадсан.
Долоо хоногийн шинэ ном: “Гэрэлтэй цонх” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч гэдгээр нь олон түмэн мэддэг Б.Сарантуяа “Сорхугтани” хэмээх анхны романаа бичиж, номонд дуртай монголчуудынхаа оюуныг мялаалаа. XIII зуунд Чингис хаан тал нутгийн монголчуудыг нэгтгэж, Их Монгол Улсыг байгуулан, Монголын бүх овог аймаг их хааны сүр хүчин дор нэгдэж байсан цагт Хэрэйд хэмээх оюуны өндөр соёлтой овог аймгийн удирдагч Ван ханы дүү, Жаха Хамбугийн охин Сорхугтани, Чингис хаантай тангараг тасарсан эцэг эх, ахан дүүсээ аврахын тулд өөрийнхөө хүслээр хаанд ирж, бага хүү Тулуйтай нь гэрлэж байгаагаар роман эхэлнэ. Гоо үзэсгэлэн төгс хэрэйд охин Сорхугтаний эгч Ибагаг, Чингис хаан мөн өөрийн хатнаа болгон авах боловч, удалгүй аав нь хаан эзэнтэй дахин тангараг тасарна. Хоёр охиных нь нэрээр олон удаагийнх нь урвалтыг
уучилсан Чингис хаан Сорхугтаний аав Жаха Хамбуг хөнөөж, эцгийг нь алсан хүнд эгчийг нь өгч, Сорхугтанийг өөрийн бэр хэвээр үлдээж байгаагаар зохиол үргэлжилдэг.
Энэ романд их эзэн Чингис хааны үеэс хойш, Мөнх хааны үе хүртэлх хагас 100 жил, Монголын нууц товчоо бичигдэж дууссанаас хойшхи түүхийн балархай эх сурвалжуудыг хөвөрдөж, уран зохиолын хэлнээ буулган эзэнт гүрний мандал бадрал, уналт босолтын он жилүүдийг Сорхугтани хатны түүхэн амьдралтай холбож харуулсан байна. Зохиолч Сорхугтани хатнаар дамжуулан Монголын түүхэнд төдийлөн дурсагдаагүй үлдсэн хатад, тэдний гаймшигт түүхийг өгүүлэхийг зорьжээ. Эзэнт гүрний нийслэл Хархорум тухайн үед хэрхэн дэлхийн хөгжил цэцэглэлтийн өлгий болж байсан хийгээд, өнөө хир тэрсэлдэн байгаа олон шашин Монголын тэнгэр дор хэрхэн эв нэгдэлтэй оршиж байсан үнэн түүхийг мөн өгүүлсэн байна.
Сорхугтани хатны төрүүлсэн дөрвөн хүү цагийг эзэлсэн их хаад болж, алтан ургийн гинжин хэлхээг 400 жил залгуу¬лан, Лигдэн хаан хүртэл үргэлжлүүлж, хожим түүний үр хүүхдүүдийн дундаас IV Далай лам, анхдугаар Богд Занабазар нар төрсөн түүхтэй аж. Газрын явдлыг таньж барсан түүний хөвгүүд тэнгэрийн явдлыг тольдон харахаар дэлхийн анхны одон орон судлалын төвийг өнөөгийн Ираны нутагт байгуулсан. Одоогоос ердөө 300 жилийн өмнө төрөөс ард түмний хүүхдийг сургуульд сургаж болох юм гэдэг шийдвэрийг гаргаж байсан бол, Сорхугтани хатан 800 жилийн өмнө Бухарад дэлхийн анхны сургуулийг бариулж, “Хатны сургууль” хэмээн нэрлэж байсан нь өнөө ч сүндэрлэсэн хэвээр байгаа. “Сорхугтани” романд энэ бүх гайхамшигт түүхийг өгүүлжээ. “Монголын нууц товчоо” зохиолын үндсэн суурь болсон эвлэн нэгдэхийн тухай өгүүлэх таван сумны сургаалыг хайрласан Алунгуа эхээс эхлээд Өэлүн эх, Бөртэ, Хулан хатнаар үргэлжлэх олон сайхан эмэгтэйн түүхээс Сорхугтани хатны түүх зохиолчид хамгийн их таалагдсан гэнэ.