Өнгөрсөн шөнө МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвалын туслах руу
дугаараа нууцалсан хүмүүс ээлж дараалан залгаж сүрдүүлжээ.

Өнгөрсөн шөнө МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвалын туслах руу дугаараа нууцалсан хүмүүс ээлж дараалан залгаж сүрдүүлжээ. Дугаараа нууцалсан хүмүүс “Сүүдрээ харж яваарай. Би чамайг харж байгаа шүү. Болгоомжтой байгаарай” гэх зэргээр заналхийлж эхэлсэн байна. Түүний утсанд өөрийнх нь дугаараас янз бүрийн мессеж ирэх болсон аж. Мөн өнгөрсөн шөнө МАХН-ын гүйцэтгэх товчооны ажилтан Б-гийн машины цонхыг хагалжээ. Энэ мэт МАХН-ын ажилтнуудад элдвийн дарамт шахалт ихээр ирэх болсон тухай МАХН-ынхан мэдээлж байна.