Монгол улсын ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг хүч хэрэглэн баривчилсан тухай
мэдээлэл Өмнөговь аймгийн иргэдэд төдийлөн хүрээгүй байгаа аж.

Монгол улсын ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг хүч хэрэглэн баривчилсан тухай мэдээлэл Өмнөговь аймгийн иргэдэд төдийлөн хүрээгүй байгаа аж. Өмнөговь аймгийн МАХН дарга Ж.Мөнххүрэл “Өмнөговь аймгийн хувьд Монгол төдийгүй дэлхийд танигдсан газар. Гэвч аймгийн төв Даланзадгад сумын иргэд өнөөдөр гэрэл цахилгаангүй улмаас Н.Энхбаяр даргыг баривчилсан мэдээллийг төдийлөн авч чадахгүй байна. Өмнөговь аймаг одоогийн байдлаар гэрэл цахилгаан байхгүй мөн дээрээс нь улсын бүх телевизийн сувгийг хаачихсан, мэдээлэл авч чадахгүй байгаа. Тиймээс иргэд маш их бухимдалтай байна" гэжээ. Түүний хэлснээр тус аймагт телевизүүдийн сувгаас гадна интернэтийн сүлжээ ч байхгүй байгаа аж.