Хан-Уул
дүүргийн цагдаагийн газар Н.Энхбаярыг баривчлахыг эсэргүүцсэн 30 гаруй
хүнийг хоморголон баривчлахаар зэхэж байгаа тухай МАХН-ын албаны хүмүүс
хэлж байна.

Хан-Уул дүүргийн цагдаагийн газар Н.Энхбаярыг баривчлахыг эсэргүүцсэн 30 гаруй хүнийг хоморголон баривчлахаар зэхэж байгаа тухай МАХН-ын албаны хүмүүс хэлж байна. Баривчлахаар зэхэж буй хүмүүсийн дунд МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, нарийн бичгийн дарга Л.Цог нар байгаа гэв. Тэднийг олон нийтийг өдөөн турхирсан хэргээр саатуулахаар зэхэж байгаа аж. Харин бусад хүмүүсийг нь хууль хүчнийхний ажилд саад тотгор учруулсан, үймээн самуунд оролцсон гэдэг үндэслэлээр эрүү үүсгэх гэж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.