
Хориг: Цагаан хадны гаалийн бүсийг хаана
Өмнөговь аймгийн Ханбогд сумын тус газар нүүрс түр буулгаж, ачих цэг ажилладагаас байгаль орчинд хөнөөлтэй, хот төлөвлөлтгүй, хүнсний хордлого олон удаа илэрсэн зэрэг зөрчил илэрчээ. Тиймээс энэ газрыг хаах талаар БОАЖ-ын саяд Д.Цогтбаатар ЭБЭХЯ, ЗТБХБЯ, ЭМЯ, Сангийн яам, МХЕГ болон Гаалийн ерөнхий газрынхантай уулзаж хэлэлцсэн байна. Талууд бүгд хаахыг хүлээн зөвшөөрсөн боловч хэсэгчилж хаахаар болжээ. Учир нь шаардлагатай үед ашиглах хэрэгтэй гэв. Гэхдээ нүүрс буулгах, ачих ажиллагааг мэргэжлийн систем нэвтрүүлэхээр болсон юм. Урьд нь Өмнөговь аймгийн засаг дарга Б.Бадраа, гурван сумын засаг дарга, тэнд буй компаниуд, ГЕГ-т МХЕГ-аас шаардлага хүргүүлж байсан ч дорвитой арга хэмжээ авч байгаагүй гэнэ.
Хүлээлт: Зэсийн зах зээл Монголыг анаж байна

Сүүлийн хэдэн сар Хятад улсын зэс импортлох хэмжээ тогтвортой нэмэгдэж ирсэн гэдгийг “Блүмберг”-ийн судалгаа харуулжээ. Үүний үрээр зэсийн ханш энэ оны эхний улиралд 12 хувиар өсөөд байна. Хятадууд дэлхийн зэсийн 40 хувийг хэрэглэдэг бөгөөд бодлогын хүүгээ чангалсан нь эдийн засгийн халалт болон хөөсрөлтөөс сэргийлсэн арга байлаа. Гэвч энэ нь зэсийн эрэлтийг бууруулсангүй. Шанхайн хөрөнгийн бирж зэсийн зах зээлийг, монголын олборлолтыг анаж суугаа бөгөөд энэ нь эрэлт цаашид өсөхийг нэг талаар баталж байгаа юм. Томоохон хөрөнгө оруулагчид Индонези, Австралиас илүү Монголын Оюутолгойг онцолж байна. 2012 оны гуравдугаар улирлаас ашиглалтад орох тус ордоос, цаашилбал долдугаар сард бүрэлдэх шинэ Засгийн газрын шийдвэрээс дэлхийн зэсийн зах зээлийн өнгө төрх тодорхой болох аж.
Хүсэлт: “Петрочайна” урьдны тохиролцоогоо нэхэв
Газрын тосны газраас “Петрочайна дачин Тамсаг” ХХК-ий ашиглалтын талбайг 650 км.кв-аар нэмэхээр тохиролцжээ. Өнгөрсөн онд хийсэн уг тохиролцоог Засгийн газраар хэлэлцүүлэх хүсэлтээ хүргүүлсэн байна. Тохиролцоог биелүүлэхийг ЭБЭХЯ дэмжиж, бусад яам судалж байгаа аж.

Шийдвэр: Газрын тосны үндэсний компаний татварыг хөнгөлнө
Цаашид газрын тос боловсруулах хэд хэдэн үндэсний үйлдвэртэй байхыг зорьж буй учир үндэсний компанид татварын хөнгөлөлт үзүүлэх гэнэ. Эрсдэл ихтэй энэ салбарт нөөц бололцоогоо дайчлан, иргэдийг ажлын байраар ханган, цаашид хүчин чадал, технологийн шинэчлэлийг эрэлхийлэн ажиллаж байгаа үндэсний компаниудыг Засгийн газар дэмжиж, УИХ-аас олгосон эрхийн хүрээнд татварын хөнгөлөлтүүдийг үзүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Хувьцаа түгээлт: “Эрдэнэс тавантолгой”-н хувьцааг иргэдэд эзэмшүүлэх ажил эхлэв
УИХ-ын 2010 оны 93 дүгээр тогтоол, өнгөрсөн оны 57 дугаар тогтоолыг үндэслэн
