УИХ-ын гишүүн Д.Энхбат өөрийнхөө блог дээр хамгийн сүүлд буюу өнөөдөр бичсэн нийтлэлийг 24tsag.mn хүргэж байна. Тэрбээр ерөнхийлөгч асан хүнтэй хүнлэг бусаар харьцсан гэж хуулийн байгууллагыг шүүмжлэн мэдэгдэл гаргаж байсан юм.
Н.Энхбаярыг баривчиллаа. Олон хун түүнийг өрөвдөж байна. Мэдээж хэрэг, Монгол улсын Ерөнхийлегч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын албыг хашиж, цагтаа цалгиж явсан түүнийг цагдаа нар хүч хэрэглэн барьж, гудамжны нэгэн согтуу эрийг эрүүлжүүлэх рүү авч яваа мэт олуулаа дамнан машинд ачаад явахад төр засгаа дээдлэн хардаг монгол хүн бүрт эвгүй мэдрэмж төрж буй нь гарцаагүй.
Монголын шинэ цагийн түүхэнд Н.Энхбаярын нэр тод харагдана. Хаалттай нийгэм нээгдэж, түүхийн хуудас солигдоход өөрөө нуран унаж байсан МАХН гэдэг архаг сүлжээг Н.Энхбаяр өвлөн авч буцаан амьдруулсан билээ. Үзэл санаа, итгэл үнэмшилгүй болж хоосорсон энэ сүлжээг зөвхөн их мөнгө, их шунал буцаан амьдруулж чадна гэдгийг тэр мэдэрсэн. Н.Энхбаяр бол хүчтэй, зальтай, хавь ойрынхноосоо толгой дээгүүр улс төрч. Хэрэв энэ хүн төр засгийн бүх өндөрлөгт 15 жил байхдаа өөрийн сэтгэл зүрх, хүч энергийг улс орныхоо сайн сайхны төлөө зориулсан бол үнэхээр тэр хүсээд байсан үндэсний удирдагчаа болж чадах байсан болов уу.
Монголын шинэ нийгэмд 20 жилийн турш бугшсан ялзрал хурдасч байна. Монголд системийн хямрал гүнзгийрч, аажмаар системийн задрал болон өргөжиж байна. Төрийн систем гэмт хэрэгжиж, ажиллах чадвараа гээж, төрийн нэгдмэл байдал алдагдаж, үндэсний эрх ашгаа хамгаалах чадвар нь эрс суларлаа. Нийгэмд баян ядуугийн хэт ялгарал үүсч, нийгмийн баялгийн хуваарилалт цөөн хэдхэн гэр бүлийн мэдэлд шилжиж байна. Хууль, шүүхийн систем хараат бус байдлаа алдаж, улс төр, эдийн засгийн бүлэглэлүүдийн гарын зэвсэг болон хувирч байна. Монгол үндэстний оршин тогтнох чадвар суларч, соёлын хоосрол бий болж байна.
Системийн энэ задрал бол авлига гэдэг нийгмийн хүнд, халдварт өвчний үр дүн юм. Энэ өвчний учир шалтгаан нь их гүнзгий ч өвчний үүр, эх уурхай бол өнөөгийн эрх баригч намууд гэдэгтэй маргах хүн ховор гарах биз.
Ардчилсан, эрүүл нийгэм дэх улс төрийн намын нийгмийн үүрэг, зорилго манайхныхаас их өөр байдаг. Монголын өнөөгийн эрх баригч намууд бол нам гэхээсээ илүүтэйгээр, төрийн эрх мэдлийг хувьдаа ашиглах сонирхлоороо нэгдсэн бүлэглэл болжээ. Өнөөгийн эрх баригчдыг үзэл санаа, итгэл үнэмшил бус зөвхөн мөнгөний сонирхол нэгтгэж байна.
Төр засаг, монголын шинэ нийгмийг эвдсэн улс төрийн намын энэ "шинэ" загварыг Н.Энхбаяр анх хэрэгжүүлсэн билээ. Төр, нийгмийн харилцааг арилжааны хэлбэрт оруулж, бүхнийг мөнгөөр хэмждэг, шуудхан хэлбэл, авлига гэдэг “бензинээр” ажилладаг төрийн шинэ машиныг Н.Энхбаяр болон түүний нөхөд, залгамжлагчид бүтээсэн юм.
Намдаа, бүр тодорхой хэлбэл, Н.Энхбаярт мөнгөө төлж гарч ирсэн түүний залгамжлагч нар одоо төрийн эрхийг барьсан хэвээрээ л байна. Тиймд Н.Энхбаярыг баривчилсан үйл явдал нь өнөөгийн тогтолцооны үе солигдох дотоод үйл явц уу, эсвэл энэ тогтолцоог эрүүлжүүлэх гэсэн дохио юу гэдгийг хэлэхэд арай эрт байна.
Улс орон, үр хүүхдийнхээ ирээдүйд санаа зовдог, эрүүл нийгэмд шударгаар ажиллаж хангалуун сайхан амьдрахыг хүсдэг, хамтаараа түүний төлөө зүтгэе гэсэн бодолтой иргэд Монголд олон бий. Тэд Монголд шинэчлэл ирээсэй, энэ үйл явдал нь манай нийгэмд зөв дохио болж тусаасай гэж хүсч байгаа нь гарцаагүй.
Нийгэм эрүүлжих гарцаагүй нэгэн нөхцөл бол улс төрийн намуудын эрүүлжилт билээ. Н.Энхбаяраас өмнөхөн МАХН-ын удирдлагад байсан нэгэн хүн "Манайх чинь одоо хувьчлагдчихсан нам шүү дээ" гэж хэлж байж билээ. Үнэхээр намаа, улс орноо хувьчилчихсан зарим нөхдийг зохих газар нь аваачилгүйгээр өөрчлөлтийг хийх боломжгүй юм байна гэдгийг олон түмэн мэдэрч, ярьцгааж байна.
Н.Энхбаярыг баривчилсан нь нийгмийн аюулт өвчин авлигатай хийх том тэмцлийн эхлэл үү, эсвэл сонгуулийн өмнөх үзүүлбэр үү, бүр муугаар бол, сөрөг хүчнээ дарж буй эрх баригчдын тоглолт уу гэдгийг цаг хугацаа удахгүй харуулах биз. Эрх мэдэлтнийг зөвхөн албан тушаалаасаа буусны дараа шалгадаг, баривчилдаг, муу муухайг зөвхөн улс төрийн сөрөг хүчин, цөөнхөөсөө хайдаг, хүчтэн, хүчгүйд хуулийг өөр өөрөөр хэрэглэдэг арга барил энэ удаад давтагдаагүй гэж найдъя.
Монголын төрийн тэргүүн байсан хүнийг олны нүдний өмнө, нийгмийн сэтгэл санааг үймүүлж болох арга хэлбэрээр баривчилж буй нь үнэхээр манай цагдаа, хучний байгууллагын алдаа юу, эсвэл нийгэмд итгэл / айдасын дохиог санаатайгаар өгч буй үйлдэл үү гэдгийг анхаарч ажиглая. Авлигатай тэмцэх алба, хууль хүчний байгууллагууд ямар ч цаг үед иргэн хүний эрхийг хүндэтгэж, хүнлэг ёсыг сахин ажиллаасай гэж хүсч байна. Иргэддээ цаг тухайд нь зөв мэдээлж, тунгалаг ажиллах нь хууль, хүчний байгууллагуудын үүрэг билээ. Бид энэ бүхнийг хууль, хүчний байгууллагуудаас шаардаж ажиллах болно. Эс бөгөөс энэ бүгд нь өнөөгийн бүлэглэлүүдийн дотоод зөрчил, хоорондын тооцоо бодсон үйл явдал болохоос хэтрэхгүй юм.

Эх сурвалж: www.enkhbat.mn