“Битлз” хамтлагийн дуучин Жонн Ленноны эхнэртэйгээ авахуулсан нүцгэн зураг худалдаанд гарчээ. Тэд энэ зургуудаа 1968 онд “Unfinished Music №1. Two Virgins” нэртэй цоцмогт зориулан авахуулж байжээ. Энэ зургийг “Битлз” хамтлагийн нэгэн шүтэн бишрэгчийн ээж нь байшингийнхаа дээврийн хөндийгөөс олсон байна. Зургийг Жонн Леннон, Иоко Онно нар амьдарч байсан Лондон дахь байшинд нь авчээ. Дуучин Жонн Леннон энэ байшингийн үүдэнд, гэртээ орох гэж яваад амиа алдсан. Түүнийг сэтгэл мэдрэлийн өвчтэй шүтэн бишрэгч нь таван удаа буудаж амийг нь бүрэлгэсэн юм. Эдгээр ховор зургийг 700 паунд буюу 1126 доллараа зарж байгаа бөгөөд монгол мөнгөөр 1,463,700 төгрөг юм.


Жонн Леннон, Иоко Онно нар. 1968 он.


Жонн Леннон, Иоко Онно нар. 1968 он.