Пуужин хөөргөх үйл явдлаар дэлхийн анхаарлын төвд орж байсан Хойд
Солонгосчууд их удирдагч Ким Ир Сений 100-н жилийн ойд зориулж хөшөө
нээлээ. Уг хөшөө нь Ким Ир Сен, Ким Чен Ирийг дүрсэлсэн, хүрэлдсэн
аварга бүтээл юм. Шинэ хөшөөний дэргэд хоёр их удирдагчийн морьтой хөшөө
ч мөн сүндэрлэдэг байна. Пхеньяны төв талбай Мансу цогцолбор танхимын
гадна байрлуулсан хөшөөг өнгөрсөн Баасан гаригт нээжээ. Их удирдагч Ким Ир Сен баруун гараа өргөсөн хөшөө урьд нь ганцаараа байдаг байсан бол одоо ийнхүү хоёулаа болж байгаа нь энэ. Хөшөөг бүтээсэн байсан цагаан даавууг авч, тууз хайчлан нээхэд талбай дүүрэн цугласан цэргийн хүчнийхэн хөгжим эгшиглүүлж, дуу дуулсан бөгөөд хөшөөний араас ёслолын буудлага үйлдсэн гэнэ.





























