
Японы шинэ хууль зүйн сайд Тосио Огшава тус улсад 2010 оноос хойш
гүйцэтгээгүй цаазын ялын төлөвлөгөөг эхлүүлжээ. Энэ ялыг байх эсэх
талаар ард түмнээсээ санал асуулга явуулахад 86 хувь нь дээд ялыг хүлээн
зөвшөөрчээ. Тиймээс хууль зүйн сайд цаашид ч энэ ялыг хэрэгжүүлнэ гэсэн
байна. Харин хүний эрхийг хамгаалах "Эмнести интернэйшнл" байгууллагаас
тус улсын удирдлагыг буруутгалаа.

Японы шинэ хууль зүйн сайд Тосио Огшава тус улсад 2010 оноос хойш гүйцэтгээгүй цаазын ялын төлөвлөгөөг эхлүүлжээ. Энэ ялыг байх эсэх талаар ард түмнээсээ санал асуулга явуулахад 86 хувь нь дээд ялыг хүлээн зөвшөөрчээ. Тиймээс хууль зүйн сайд цаашид ч энэ ялыг хэрэгжүүлнэ гэсэн байна. Харин хүний эрхийг хамгаалах "Эмнести интернэйшнл" байгууллагаас тус улсын удирдлагыг буруутгалаа.
Шинжээчид тус улсын иргэд яагаад цаазын ялыг хүлээн зөвшөөрснийг амийг амиар гэсэн уламжлалт, ёс суртахуунтай холбоотой хэмээн үзсэн байна. Гэтэл христийн шашинтай барууны улс орнуудад дээд ялыг үгүйсгэдэг. Учир нь хүний амьд явах эрхэд халдах, амийг нь бүрэлгэх шийдийг хэн ч гаргах ёсгүй гэсэн суртахуунд тулгуурлагддаг байна. Бүх насаараа хоригдох нь гэмт хэрэгтнүүдийн хувьд цаазын ял авснаас илүү зовлонтой гэж үзэж байна. Гянданд насан туршдаа хоригдох ял авсан гэмт хэрэгтнүүд цаазын ял өгөхийг хүссэн тохиолдол Европт багагүй гардаг гэнэ.