
Итали улсын хөлбөмбөгч Пермарио Моросини өчигдөр тоглолтынхоо үеэр
талбайн голд ухаан алдаж, улмаар зүрх нь зогсчээ. Пескара болон Ливорно
клубын хоорондын тоглолт эхлээд 31 минут болж байхад Моросини ухаан
алдсан юм. Яаралтай тусламжийн ажилтнууд түүнийг эмнэлэгт хүргэсэн ч
ухаан оролгүй тэнгэрт хальсан байна.

Итали улсын хөлбөмбөгч Пермарио Моросини өчигдөр тоглолтынхоо үеэр талбайн голд ухаан алдаж, улмаар зүрх нь зогсчээ. Пескара болон Ливорно клубын хоорондын тоглолт эхлээд 31 минут болж байхад Моросини ухаан алдсан юм. Яаралтай тусламжийн ажилтнууд түүнийг эмнэлэгт хүргэсэн ч ухаан оролгүй тэнгэрт хальсан байна.
Ливорно клубт энэ улирлын эхээс түр тоглож байсан Моросинигийн төлөө Италийн хөлбөмбөгийн холбооноос эмгэнэн гашуудаж байна. 17 настайгаасаа өсвөрийн шигшээ багт тоглож эхэлсэн залуу хөлбөмбөгч 25 насандаа мөнх бусыг үзүүлсэн юм. Үүнтэй ижил золгүй явдал өнгөрсөн сард Английн Болтон клубын тоглогч Фабрис Муамбагийн зүрх зогссоноор тохиож байсан юм. Тэр мөн талбайн голд, тоглолтын үеэр нас барсан билээ.