Эрүүл мэндийн сайдын 2012 оны 72, 75 тоот тушаалуудаар Сайдын зөвлөлийн бүрэлдхүүнийг томилж, зөвлөхүүд ажилдаа орлоо. Сайдын зөвлөл үндсэн үүрэгт ажилтайгаа уялдуулан 4-р сарын 19-нөөс эхлэн “Эрхэм баян-Эрүүл мэнд” нээлттэй хэлэлцүүлгийг долоо хоног бүр тогтмол явуулж байхаар бэлтгэл ажилдаа ороод байгаа аж. Н.Хүрэлбаатар сайдын эрүүл мэндийн бодлогын асуудал хариуцсан зөвлөхөөр Н.Баярсайхан, нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан зөвлөхөөр Академич П.Нямдаваа, эмнэлгийн тусламж хариуцсан зөвлөхөөр Доктор, професор
Б.Батсэрээдэнэ, эрүүл мэндийн боловсрол, иргэдийн оролцоо хариуцсан зөвлөхөөр Доктор Л.Одончимэд, эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ хариуцсан зөвлөхөөр Доктор Б.Оргил, эмийн асуудал хариуцсан зөвлөхөөр Професор С.Цэцэгмаа, уламжлалт анагаах ухааны асуудал хариуцсан зөвлөхөөр Академич Ш.Болд, эрүүл мэндийн эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөхөөр Д.Чимэддагва нар томилогдсон байна. Зөвлөхүүд хариуцсан асуудлын хүрээнд бодлого боловсруулахад арга зүйн дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх, хэрэгжилтийн үр дүнд хяналт тавин, холбогдох газар хэлтсийн дарга, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, Эрүүл мэндийн сайдыг мэдээллээр хангаж ажиллана.
“Эрхэм баян-Эрүүл мэнд” хэлэлцүүлгийн зорилго нь эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх үйлсэд эрдэмтэн мэргэд болон энгийн ард иргэдийн санал бодлыг сонсож, үйл ажиллагаанд нь тусган хэрэгжүүлэхэд оршиж байгаа юм. Долоо хоног бүрийн пүрэв гарагийн 16-18 цагийн хооронд ЭМЯ-ны Мэдээлэл сургалтын төвд тогтмол зохиогдох энэ хэлэлцүүлэг 4-р сарын 19-нөөс эхлэн 6-р сарыг дуустал үргэлжлэх бөгөөд Сайдын зөвлөхүүд тус бүр нэг долоо хоногийн хэлэлцүүлгийг удирдан явуулна. Тухайн хэлэлцүүлэг дээр Сайдын зөвлөх өөрийн хариуцсан асуудлаар цөм илтгэл бэлтгэн хэлэлцүүлж, оролцогчид санаа оноогоо солилцсоны дараа тодорхой саналуудыг үндэслэн хийж хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээг төлөвлөн бодит ажил болгох юм. Урьдчилсан байдлаар хэлэлцүүлгийн сэдвүүдийг гаргаад байна. Үүнд:
1. Нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд
2. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар юунаас эхлэх вэ?
3. Анхан шатны тусламж, үйлчилгээний чанар хүртээмж
4. Эрүүл мэндийн салбарын санхүүжилт, даатгал
5. Эмийн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудал
6. Уламжлалт анагаах ухааны хөгжил
7. Эрүүл мэндийн боловсрол иргэдийн оролцоог хангах арга зам болох нь
8. Эрхэм баян-Эрүүл мэнд