
Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар 2012 оны 4-р сарын 13 нд ЭХЭМҮТ
дээр ажиллав. Сайд тус төвийн Хүүхдийн клиник, Эх барих эмэгтэйчүүдийн
клиникийн тасаг нэгжүүдээр орж, үндсэн үйл ажиллагаанд тулгамдаж байгаа
асуудал, нөхцөл байдал ямар байгааг газар дээр нь харж

Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар 2012 оны 4-р сарын 13 нд ЭХЭМҮТ дээр ажиллав. Сайд тус төвийн Хүүхдийн клиник, Эх барих эмэгтэйчүүдийн клиникийн тасаг нэгжүүдээр орж, үндсэн үйл ажиллагаанд тулгамдаж байгаа асуудал, нөхцөл байдал ямар байгааг газар дээр нь харж, тодорхой шийдвэр гаргаж, үүрэг даалгавар өгөв. Тухайлбал, Италийн ЗГ-ын хөнгөлөлттэй зээлийн тусламжаар хэрэгжих тоног төхөөрөмжийн шинэчлэлийн төслийн асуудлаар Италийн талтай яриа хэлцэлээ эрчимжүүлж, төслийн хэрэгжилтийг шуурхай эхлүүлэх арга хэмжээ авна гэв. Мөн ЭХЭМҮТ-д 2012 оны төсвийн хөрөнгө оруулалтаар ципогенетикийн лаборатори байгуулагдах ба ариутгал угаалгын тасгийн тоног төхөөрөмж иж бүрэн шинэчлэгдэж, дотоод их засвар хийгдэх аж. “Эрүүл хүүхэд” аяны зохион байгуулалттай холбоотой ЭХЭМҮТ үндсэн үйл ажиллагаагаа явуулахын зэрэгцээ аяны үзлэгээр өвчтэй илэрсэн хүүхдүүдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа учир өндөр ачаалалтай ажиллаж байв.