
Нэг цагийн өмнө болсон хэвлэлийн бага хурлаар УИХ-ын дөрвөн гишүүн хоёр
хоногийн өмнө болсон үйл явдалтай холбогдуулан мэдэгдэл хийлээ. Хууль,
журманд заасан иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх тухай
заалтыг зөрчсөн гэж цагдаа, хуулийн байгууллагыг буруутгав.

Нэг цагийн өмнө болсон хэвлэлийн бага хурлаар УИХ-ын дөрвөн гишүүн хоёр хоногийн өмнө болсон үйл явдалтай холбогдуулан мэдэгдэл хийлээ. Хууль, журманд заасан иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх тухай заалтыг зөрчсөн гэж цагдаа, хуулийн байгууллагыг буруутгав. Дээрх холбогдох заалтад ард, иргэд амарч байх шөнийн цагаар буюу 22-оос үүрийн зургаан цагийн хооронд амгалан тайван байдал алдагдуулахгүй байх ёстой аж. Гэтэл АТГ-ын болон цагдаагийн ажилтнууд оройн 20 цагаас өглөөний 6 цаг хүртэл Н.Энхбаярыг баривчлахаар иргэдтэй тэмцэлдэн бага хэмжээний үймээн гаргасан билээ. Тус байранд амьдардаг иргэдийн амрах цагаар ийнхүү үймүүлээд зогсоогүй Н.Энхбаярын гэрийг андуурч эд хөрөнгийг нь эвдэлсэн явдал ч гарсан. Тиймээс оршин суугчдаас холбогдох байгууллагууд уучлал гуйх ёстой гэж УИХ-ын дөрвөн гишүүн үзлээ.