Азийн оюутны аварга шалгаруулах
эмэгтэй волейболчдын хоёрдугаар тэмцээний мөнгөн медалийг Монголын баг
хүртэж, алтан медалийг Тайландын баг хүртлээ. Монголын оюутны спортын
холбоо, Монголын волейболын холбоо, Биеийн тамир, спортын газар хамтран
Засгийн газрын дэмжлэгтэй зохион байгуулсан тэмцээний медалийн төлөөх
тоглолт өнөөдө

тоглолт өнөөдөр Буянт-Ухаа спорт цогцолборт болсон юм. Тайландын багтай
алтан медалийн төлөөх тоглолт 3:1 харьцаатай өрнөсөн бөгөөд 25:21,
30:32, 25:14, 25:15 оноотой дөрвөн удаагийн тоглолт өрнөлөө.
Тайландын баг тамирчид 2009 онд болсон Азийн оюутны аварга
шалгаруулах эмэгтэй волейболчдын анхдугаар тэмцээнийг аваргалж байсан
юм. Энэ удаа тэд хошой аварга болж байгаа бол манай тамирчид анхны
тэмцээнээс авсан хүрэл медалиа энэ удаа мөнгө болгож амжилтаа ахиуллаа.