зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Саусгоби Ресурсиз”-ийн балгаар Монголын гурван суманд БНХАУ-ын Засгийн газар хяналтаа тогтоох гэж байна

2012-4-16
0
ЖИРГЭХ
Н.Энхбаярын баривчилгааны ар хударгаар Монголын ард түмнээр тохуурхсан “Саусгоби Ресурсиз” кампанийн асуудал анхаарлын гадна үлдэх гээд байна.“Саусгоби Ресурсиз”-ийн мэдэгдэж байгаагаар бол өөрийн хувьцаагаа зарах гэж байгаагаа Монголын Засгийн газарт мэдэгдээгүй, мэдэгдэх ч шаардлагагүй гэж томорчээ. Тэр ч бүү хэл Монголын газар нутгийг худалдах ажиллагаагаа Улаанбаатарт хийх шаардлагагүй хэмээн онцолсон бөгөөд Канадад гэрээ байгуулна гэж тавласан өнгөөр илэрхийлсэн юм.
 саутгоби ресуорсиз    Н.Энхбаярын баривчилгааны ар хударгаар Монголын ард түмнээр тохуурхсан “Саусгоби Ресурсиз” кампанийн асуудал анхаарлын гадна үлдэх гээд байна. Монголын гурван сумын хэмжээний газар нутгийг хамарсан 30 орчим лиценз эзэмшдэг энэхүү компаний дийлэнх хувийг Хятадын төрийн өмчит “Чалко” компани худалдан авахаар болсон. “Файнаншл Таймс” сонины бичиж байгаагаар  энэ компани өөрийн эзэмшлийн орд газрын дийлэнх хэсгийг Хятадын төрийн өмчит компанид зарах гэж байгаагаа Монголын Засгийн газарт албан бусаар мэдэгджээ. Харин Монголын Засгийн газар дэмжсэн байр суурийг илэрхийлсэн гэж дурдагдсан юм. Энэхүү мэдээлэл гарсны дараа хүмүүс шуугиж эхэлсэн бөгөөд Засгийн газрыг шүүмжлэх улс төрчдийн тоо нэмэгдсэн. Эвгүй байдалд орсон Засгийн газар энэ талаар байр сууриа илэрхийлэхийг “Саусгоби Ресурсиз” компаниас шаардсан сурагтай. Засгийн газрын хүсэлтийн дагуу “Саусгоби Ресурсиз” Монголын ард түмнийг басамжилсэн мэдэгдлийг англи, монгол хэлээр гаргаж хэвлэлүүдээр тараав. Мэдээж англи эхийг нь гадны хэвлэлүүдэд, хөрөнгө оруулагчиддаа зориулсан нь тодорхой юм. “Саусгоби Ресурсиз”-ийн мэдэгдэж байгаагаар бол өөрийн хувьцаагаа зарах гэж байгаагаа Монголын Засгийн газарт мэдэгдээгүй, мэдэгдэх ч шаардлагагүй гэж томорчээ. Тэр ч бүү хэл Монголын газар нутгийг худалдах ажиллагаагаа Улаанбаатарт хийх шаардлагагүй хэмээн онцолсон бөгөөд Канадад гэрээ байгуулна гэж тавласан өнгөөр илэрхийлсэн юм. Монголын хуулиар Монголчууд та нараас зөвшөөрөл авах шаардлагагүй, зөвлөлдөх ч үгүй гэж “Чалко” компанийн өмнөөс “Саусгоби Ресурсиз” мэдэгдээд байгаа.

      Монголын гурван сумын хэмжээний газар нутгийг худалдан авах энэхүү ажиллагааг “Саусгоби Ресурсиз”-ийн толгой компани болох “Айвэнхоу Майнз” Хятадын “Чалко” компанийн хооронд хийгдэж эхэлсэн бөгөөд удахгүй эцэслэн гарын үсэг зурах юм. Гэрээг эцэслэн зурахаас өмнө эсэргүүцэж эхэлсэн монголчуудын тоо нэмэгдэж байна. УИХ-ын гишүүд ч энэ асуудлыг хуулиар зохицуулахаар эрчимтэй ажиллах болов. Монголын Засгийн газар ч гэсэн хятадуудад эсэргүүцлээ илэрхийлэхээр бэлдэж эхэлжээ. Магадгүй Н.Энхбаярын баривчилгаатай зэрэгцээд  “Саусгоби Ресурсиз”-ийн хорон бодлогыг эсэргүүцсэн жагсаал цуглаан болж мэдэхээр байна. Ийнхүү монголчуудын нэгдэн нийлж байгаа процессыг хөндлөнгөөс ажиглаж байгаа “Саусгоби Ресурсиз” хувьцаа шилжүүлэх үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх боломжгүй, хууль зөрчөөгүй гэж мэдэгдээд байгаа. “Саусгоби Ресурсиз” энэ том мэдэгдэлд монголчууд бүгдээрээ нэгдэн нийлж хариу өгөх цаг ирлээ. Монголчуудын нэгдмэл байр суурийн өмнө “Саусгоби Ресурсиз” дахин ийм том мэдэгдлээ хийх эсэхийг харах ёстой гэж иргэний хөдөлгөөнүүд үйл ажиллагаандаа бэлдэж эхэлжээ.

     Уг гэрээний асуудлыг “Саусгоби Ресурсиз”-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүд хэлэлцэн үр дагаварыг нь судлах тусгай хороо байгуулан ажиллаж байгаа ч гэсэн эцсийн дүгнэлтээ гаргаагүй аж. Энэхүү тусгай хороо монголчуудын байр суурийг харгалзан үзэж Монголын газар нутгийг зарах ажиллагаагаа зогсоох талаар тодорхой арга хэмжээ авахгүй бол багагүй хохиролтой нүүр тулж мэдэхээр байна. “Саусгоби Ресурсиз”-ийнхэн хувьцаагаа зарж манай улсын төсөвт ихээхэн хэмжээний орлого оруулж, шинэ ажлын байрууд гаргаж, эдийн засгийн өсөлтийг дэмжинэ гэж мэдэгдэж байгаа нь том доромжлол юм. Энэ компаний үлгэрийн мэдэгдэлд итгэх монгол хүн олдохгүй байна.
   “Саусгоби Ресурсиз” компанийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, лицензийн тоо, байршил, удирдлагын талаарх мэдээллийг манай сайт үргэлжлүүлэн хүргэх болно. Учир нь гадаадын хөрөнгө оруулалтыг эх орондоо оруулахыг монголчууд бид дэмжих боловч гадаадын төр Монголын газар нутагт хяналтаа тогтоох гэж байгааг дэмжих учиргүй билээ.

Т.Сайхнаа /24tsag.mn/



0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Zochin (202.131.229.138)
    Umnugoviin Gurvantes sumand bdag ug uurhaigaas nuurs zuugud heden jil bolj baij tuhain oron nutagt hiij buteesen zuil yu ch baihgui, ajilchid ni bairladag heden sendvichen suutsnas uur harah yum bhgui, baigali orchin suitgej bgaagas uur ashigui kompani hurdan boliul
    2012 оны 04 сарын 30 | Хариулах
  • Н.Энхбаярийн хийсэн ажил (95.27.59.233)
    Н.Энхбаярийн хийсэн ажил ш дээ. Эх орноо зарвал еронхийлогч болдог юм. Ээж аав ур хуухдээ албал бур ч баатар болдогхятад хууль монголд уйлчилж байна. Хумуусээ урваад алаад байгаарай.
    2012 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    ene bol unshwaas luiwarchin company baina
    2012 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    dawarsan garnuudiig huuguud garga
    2012 оны 04 сарын 16 | Хариулах
  • й (203.169.55.12)
    тиймээ тиймээ тиймэээээээ
    2012 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    ENE COMPANIIG HUUJ GARGAH ESTOI. MONGOL HVN BVR NEGDEH HEREGTEI
    2012 оны 04 сарын 16 | Хариулах
  • z (182.160.40.245)
    yu bolood bnaaaaaaaaaa
    2012 оны 04 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эмгэнэл
    1 цаг 59 мин
  • Тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    3 цаг 58 мин
  • НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийнхэн Чингэлтэй дүүрэгт ажиллалаа
    4 цаг 22 мин
  • МИАТ: БНСУ руу зорчигчдын анхааралд
    4 цаг 25 мин
  • ХХБ-ны Хуримтлалтай Монгол -2025 аяны 8-р сарын азтай 50 харилцагч тодорлоо
    4 цаг 49 мин
  • П.Наранбаяр: Малчин айлын 70 хүүхэд ХААИС-д үнэгүй суралцаж байна
    4 цаг 52 мин
  • НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хуралд дэлхийн 190 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцоно
    5 цаг 9 мин
  • Б.Жавхлан: АМНАТ-ын 20 хувийг орон нутагт нь хуваарилна
    5 цаг 15 мин
  • Төрийн банк олон улсын зах зээлээс 200 сая ам.доллар татан төвлөрүүллээ
    5 цаг 46 мин
  • Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн зураг төсөв боловсруулах, шинэчлэх ажлыг хийж байна
    5 цаг 49 мин
  • Ө.Шижир: 320 хүүхдийн сургуулийг 7 жил барьдаг улс манайх л байна
    5 цаг 55 мин
  • П.Сайнзориг: Зарим сайдын хэлж байгааг сонсохоор нүднээс бараг л нулимс гоожих гээд байна
    6 цаг 10 мин
  • МАН-ын Удирдах зөвлөл энэ Бямба гарагт хуралдана
    6 цаг 30 мин
  • Л.Мөнхбаясгалан: Сайд нар гэж ус уудаггүй хүмүүс байдаг юм уу?
    6 цаг 53 мин
  • “What3words” аппликейшн аврах ажиллагааг шуурхай зохион байгуулах ач холбогдолтой
    7 цаг 17 мин
  • Эрчим хүчний гудамжны авто замыг хэсэгчлэн хааж, өргөтгөж шинэчилнэ
    8 цаг 8 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13482 болжээ
    8 цаг 40 мин
  • П.Наранбаяр: Сургуулийн барилгын ажил одоог хүртэл дуусаагүйн улмаас хүүхдүүд хохирч байна
    9 цаг 32 мин
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #4: ДУУДЛАГА
    10 цаг 29 мин
  • Маргаашаас эхлэн Монгол орон даяар дижитал ертөнц “амилна”
    10 цаг 47 мин
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Дорнодын “Элит тауэр”-ын нэг эзэмшигч нь нөгөө эзэмшигчийнхээ найман орон сууцыг өөрт нь мэдэгдэлгүйгээр бусдад худалджээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
  • Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг "Төсвийн хөрөнгөөр хувийн хотхон руугаа дулаан татдаг, өргөтгөдөг" гэв
  • Эмгэнэл
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад дараах иргэд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #4: ДУУДЛАГА
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • П.Наранбаяр: Сургуулийн барилгын ажил одоог хүртэл дуусаагүйн улмаас хүүхдүүд хохирч байна
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
24 баримт
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК