Өнгөрсөн оны хоёрдугаар сард 28 ам.доллараар арилжигдаж байсан “Айвенхоу Майнз” компаний хувьцааны ханш 6.3 хувиар буурч ширхэг бүр нь 12.79 ам.долларт хүрчээ. “Айвенхоу Майнз”-ийн хувьцааны ханш цаашид ч сулрах бөгөөд жилийн алдагдал нь 28 хувиар өсөх магадлалтай гэж шинжээчид үзэж байна.

Өнгөрсөн оны хоёрдугаар сард 28 ам.доллараар арилжигдаж байсан “Айвенхоу Майнз” компаний хувьцааны ханш 6.3 хувиар буурч ширхэг бүр нь 12.79 ам.долларт хүрчээ. “Айвенхоу Майнз”-ийн хувьцааны ханш цаашид ч сулрах бөгөөд жилийн алдагдал нь 28 хувиар өсөх магадлалтай гэж шинжээчид үзэж байна. “Оюутолгой”-н нөөцийн 66 хувийг эзэмшиж буй тус компани одоогоор таван тэрбум ам.долларыг уурхайн бүтээн байгуулалтад зарцуулаад байгаа боловч нийт өртөг нь 13.2 ам.доллар хүрэхээр болж байгаа юм. Мөн өнгөрсөн баасан гаригт Нью Иоркийн биржийн хаалтын ханшаар “Айвенхоу Майнз”-ын үнэт цаас 12.60 ам.доллар болсон байна.