Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойшхи
хамгийн их хэмжээгээр буурч, найман мянгаас доош орсон тухай
“Bloomberg”-т мэдээлснээр, тонн зэсийн үнэ өнгөрсөн долоо хоногт нийт
4.4 хувиар, зөвхөн өчигдөр л гэхэд 2.51 хувиар буурч, 7994 ам.доллар
болсон байна.

Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойшхи хамгийн их хэмжээгээр буурч, найман мянгаас доош орсон тухай “Bloomberg”-т мэдээлснээр, тонн зэсийн үнэ өнгөрсөн долоо хоногт нийт 4.4 хувиар, зөвхөн өчигдөр л гэхэд 2.51 хувиар буурч, 7994 ам.доллар болсон байна. Лондоны хөрөнгийн бирж дээр гурван сарын дараа хүргэх гэрээтэй тонн зэсийн үнэ мөн 2.8 хувиар буурч, 7990 ам.доллар болжээ. Эдийн засагч, шинжээчид үүнийг дэлхийн хамгийн том зэсийн хэрэглэгч Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд саарсантай холбон тайлбарлаж байна. Хятадын эдийн засаг энэ оны эхний улиралд 8.1 хувиар өссөн нь өнгөрсөн гурван жилтэй харьцуулахад хамгийн бага хэмжээ юм байна. “Bloomberg”-ийн шинжээчид тус улсын эдийн засгийн эхний улиралд 8.4 хувиар өснө хэмээн төсөөлж байжээ. Үүнээс гадна дөрөвдүгээр сард АНУ-ын зэсийн хэрэглээ буурах төлөвтэй байгаа тухай мэдээ ч зэсийн үнэд нөлөөлсөн байна.