
Н.Энхбаяр бол ном бичдэг цөөхөн улс төрчдийн нэг бөгөөд бичсэн номноосоо болж авлигын хэрэгт шалгагдаж байгаа билээ. Түүний гаргасан “Найман шарга” нэртэй хавтуу хавтастай, цэнхэр өнгөтэй номыг хэний, ямар санхүүжилтээр хэвлэсэн тухайд хэрэг үүсгэсэн юм. Тухайн үед “Найман шарга” нь Монголын хамгийн үнэтэй номоор нэрлэгдэхийн хажуугаар төрийн байгууллагын ажилчдад хүчээр зарж байна гэсэн шүүмжлэл дагуулж байсан юм. Энэ номыг нийтлэлч Б.Баабар “Монголын түүхэнд хамгийн их борлуулалттай, “галзуу ашиг” олсон ном” гэж тодорхойлж байжээ.