
Тэрбээр өвөө Ким Ир Сен мэндэлсний өдрийн зуун жилийн ойд зориулсан цэргийн парадын үеэр үг хэлсэн байна.
“Манай агуу их удирдагч нөхдүүд Ким Ир Сен, Ким Чен Ир нарыг би гүнээ хүндэтгэн, тэдэнд мэхийн ёслож байна. Манай улсын цэцэглэн хөгжилт, дахин нэгдэлтийн төлөө амь бие хайргүй зүтгэж байгаа бүх дэлхий даяар амьдран суугаа эх орон нэгтнүүддээ би мэндчилгээ дэвшүүлж байна гэж” Умард Солонгосын удирдагч хэлсэн байна.
Цугларсан олон түүний үгийг уухайлан түрж урт удаан наслахыг ерөөжээ. Түүний эцэг нас барсны дараа 2011 оны сүүлчээр Ким Чен Ун БНАСАУ-ын удирдагч болсон юм. Баасан гаригт тэрээр БНАСАУ-ын Батлан хамгаалах хорооны удирдагчаар сонгогдсон ба ийнхүү тэр тус улсын засгийн эрхийг бүрэн гартаа авлаа.
Д.Идэр