Өнөөдөр NBA-ын талбайд есөн тоглолт болж өнгөрлөө. Түүний хамгийн сонирхолтой нэг тоглолт бол дорнод бүсийг тэргүүлэгч “Чикаго Бүллс” “Детройт Пинстонс”-ын талбай дээр зочлон тоглосон тоглолт байлаа. Тус тоглолт 100:94 гэсэн онооны харьцаатай өндөрлөсөн бөгөөд Бүллс ялалт байгууллаа.

Өнөөдөр NBA-ын талбайд есөн тоглолт болж өнгөрлөө. Түүний хамгийн сонирхолтой нэг тоглолт бол дорнод бүсийг тэргүүлэгч “Чикаго Бүллс” “Детройт Пинстонс”-ын талбай дээр зочлон тоглосон тоглолт байлаа. Тус тоглолт 100:94 гэсэн онооны харьцаатай өндөрлөсөн бөгөөд Бүллс ялалт байгууллаа. Тоглолтод гэмтлээс эргэж ирсэн Бүллсийн “од” Деррик Рөүз 4 дүгээр үе дуусахад гурван онооны шидэлт хийж тоог тэнцүүлэн нэмэлт үе сунгасан юм. Харин эсрэг багаас Родни Стаки 32 оноо авч багаа тэргүүлсэн ч хожиход хангалттай байсангүй. Ингэснээр Бүллс 46 хожил, 14 хожигдолтойгоор NBA-г тэргүүлсэн хэвээр. Харин Пистонсийн хувьд 22 хожил, 38 хожигдолтойгоор бүсдээ 10 дгуар байранд бичигдэж байгаа бөгөөд “Плэй офф”-д оролцохооргүй болсон юм.