
Харин түүний өмгөөлөгч Д.Даваа О.Алтангэрэлийг баривчилсан нь хууль бус гэж үзэн, давж заалдах шатанд гомдол гаргасан билээ. Түүний гомдлыг Нийслэлийн шүүх давж заалдах шатаар өнгөрсөн баасан гаригт хэлэлцээд О.Алтангэрэлд ногдуулсан 14 хоногийн баривчилгааг хэвээр үлдээсэн байна.
Түүнийг баривчилснаас хоёр хоногийн дараа буюу энэ сарын 11-нд НЦГ-ын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатарын өмгөөлөгч Т.Мөнхдэлгэрийг ч мөн цагдан хорьсон. Түүнийг О.Алтангэрэлийн нэгэн адилаар шүүхийг үл хүндэтгэсэн гэсэн үндэслэлээр хориод байгаа. Т.Мөнхдэлгэрийн өмгөөлөгчөөр томилогдсон Б.Амарсанаа ч мөн давж заалдах шатанд гаргасан. Түүний гомдлыг өнөөдөр нийслэлийн шүүхэд хэлэлцэнэ. Эдгээр өмгөөлөгчид НЦГ-ын түр саатуулах баривчлах байранд хоригдож байгаа юм.
Б.Чимэг