МАХН-ын ЕНБД Н.Удвалд байцаалт ирж өгнө үү гэсэн зарлан дуудах хуудсыг өчигдөр СБД-ийн цагдаагийн албаны хоёр хүн өгчээ.

МАХН-ын ЕНБД Н.Удвалд байцаалт ирж өгнө үү гэсэн зарлан дуудах хуудсыг өчигдөр СБД-ийн цагдаагийн албаны хоёр хүн өгчээ. Энэ дагуу өнөөдөр 9.00 цагаас эхлэн МАХН-ын ЕНБД Н.Удвал, МАХН-ын дарга Н.Энхбаярыг “ард түмний батлан даалтад гаргая” хөдөлгөөний тэргүүн Г.Шийлэгдамба, тус хөдөлгөөний зохицуулагч З.Баянсэлэнгэ нараас байцаалт авч байна. Тэднийг жагсаал цуглаан зохион байгуулсан. Олон нийтийг үймээн самуунд уриалсан хэмээн буруутгаж байгаа бололтой. Байцаалт одоо ч гэсэн үргэлжилж байгаа аж.
Б.Чимэг