Лондон хотын “Уэмблей” цэнгэлдэхэд “Челси”-“Тоттенхэм”-ын тоглолтыг үзэхээр 85731 хүн цугласан байлаа. Тоглолтын 1-р үеийн 43 дахь минутанд Дрогба нэгэн гоёмсог гоолоор багтаа тэргүүллийг авчирсан бөгөөд 50 дахь минутанд Мата гоолдож 2:0 болгосон.

Лондон хотын “Уэмблей” цэнгэлдэхэд “Челси”-“Тоттенхэм”-ын тоглолтыг үзэхээр 85731 хүн цугласан байлаа. Тоглолтын 1-р үеийн 43 дахь минутанд Дрогба нэгэн гоёмсог гоолоор багтаа тэргүүллийг авчирсан бөгөөд 50 дахь минутанд Мата гоолдож 2:0 болгосон. Гэхдээ энэ гоол шүүгчийн тун эргэлзээтэй шийдвэрээр баталгаажсан юм. Үүний дараа “Тоттенхэм”-ын Гарет Бэйл 56 дахь минутанд 2:1 болгож тооны харьцааг багасгасан ч 76 дахь минутанд Рамирес тоог 3:1 болгосон бөгөөд үүнээс 4 минутын дараа Лампард хаалттай цохилтоос гоёмсог гоолоор “Тоттенхэм”-ын хаалгыг мялаасан юм. Харин тоглолтын эцсийн цэгийг 90+4 минутанд Малуда тавьснаар “Челси” өрсөлдөгчөө 5:1 буулгаж авлаа. Ингээд “Челси” “FA Cup”-н финалд “Ливерпүүл”-тэй тоглохоор болж байна. Энэ тоглолтон дээр “Челси”-д нэг асуудал үүссэн нь хамгаалагч Давид Луисын гэмтэл бөгөөд тэрээр аваргуудын лигийн тоглолтонд оролцох эсэх нь эргэлзээтэй байгаа юм.