

Туркийн үндэсний радиогийн “Туркийн дуу хоолой” нэвтрүүлэг тун удахгүй монгол хэлээр цацагдах гэж байна. “Бид БНСУ, Монгол, Японоос хүсэлт хүлээж авсан. Үүний дагуу монгол хэл дээр нэвтрүүлгээ цацах гэж байна” гэж тус радиогийн Гадаад харилцааны албаны дарга хэлжээ. Үүгээр монгол тэдний нэвтрүүлгээ цацдаг 36 дахь хэл гадаад хэл болж байна. Тус радио нь дэлхийд дөрөвт жагсдаг бөгөөд АНУ, ОХУ, Хятадын дараа ордог аж. Харин BBC радио 33 хэлээр нэвтрүүлгээ цацдагаараа Туркийн дараа бичигддэг байна.
Т.Энхэлээ