

“Саус Говь Сандс” компани монголын газар нутгийн нэгэн хэсгийг худалдсан хэрэгт Монголын хүн бүр анхаарал хандуулах ёстой гэж олон хүн үзэж байна. Н.Энхбаярыг баривчлагдсанаас болж газар нутгийг худалдсан энэ хэрэг бүдгэрч, олны анхаарлын төвд орохгүй байгаа гэж хэлэх хүн олон байгаа юм. Тиймээс энэ явдлыг эсэргүүцэж, үзэл бодлоороо нэгдэхийг иргэдэд уриалж, олон нийтийн вэб сайтуудаар ухуулгын материал түгээж байна. Түүний нэг нь энэ зурагт хуудас юм. Зам тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайд байсан А.Гансүхийн хэлснээр “Саус говь сандс”-ын худалдсан газар гурван сумын дайтай том гэж хэллээ. Энэ нь хааш хаашаа 370 км газар нутаг аж.
“Саус говь сандс”-ын худалдааны талаар твиттерт мэдээлэл, үзэл бодлоо илэрхийлж буй хүмүүс #SGSands хаш-таг хэрэглэж байгаа гэнэ.
“Саус говь сандс”-ын худалдааны талаар твиттерт мэдээлэл, үзэл бодлоо илэрхийлж буй хүмүүс #SGSands хаш-таг хэрэглэж байгаа гэнэ.