Рок поп урлагийн музей байгуулна
Рок поп урлагийнхан өөрсдийн нэрэмжит музейг байгуулжээ. Уг ажлыг “Чингис хаан” хамтлагийн ахлагч, МУГЖ Д.Жаргалсайхан санаачилсан байна.

Рок поп урлагийнхан өөрсдийн нэрэмжит музейг байгуулжээ. Уг ажлыг “Чингис хаан” хамтлагийн ахлагч, МУГЖ Д.Жаргалсайхан санаачилсан байна. Одоогоор түүнд 10 гаруй уран бүтээлчийн эдэлж хэрэглэж байсан зүйлс, түүхэн үзмэрүүд ирсэн аж. Тэрээр "Надад ирж буй үзмэрийн тоо удахгүй 100 хол давна гэдэгт итгэж байна. “Бүхэл бүтэн урлагийн салбарын түүхийг харуулсан музей байгуулна гэдэг тийм ч амар ажил биш юм. Гэхдээ ойрын хугацаанд үүд хаалгаа нээнэ” хэмээн ярьжээ. Үүний нэгэн адилаар АНУ-д хип хоп урлагийн музей байдаг бөгөөд үүнд нь үе үеийн алдартай реппэрүүдийн эдэлж хэрэглэж байсан зүйлс, түүхийн дурсгалт бүтээлүүд, шилдэг, ховор цомгуудыг дэлгэсэн байдаг юм байна.
Т.Энхэлээ