
Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 39.1 дэх хэсэгт заасны дагуу “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч өмгөөлөгчөө өөрөө сонгоно” гэсэн заалтыг зөрчиж байна учир шүүгдэгчид өмгөөлөгчөөсөө татгалзах хүсэлт гаргажээ.
Тиймээс өмгөөлөгчид нь ч үйлчлүүлэгчдийнхээ эрхийг хүндэтгэн, өмгөөлөл үзүүлэхээс татгалзсан байна. Мөн шүүгдэгчид эрүүл мэндийн байдал муу байгааг харгалзан үзэж, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөх хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд тавьсан байна. Харин тэдний хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авалгүй шүүх хурлыг гурван хоногоор хойшлууллаа. ЦЕГ-ийн хошууч генерал Ч.Амарболдод Б.Батхуяг, хурандаа Ш.Батсүхэд Л.Даваасүрэн, дэд хурандаа О.Зоригтод Ж.Энхтуяа, дэд хурандаа Г.Ганбаатарт Т.Баярсайхан нарыг өмгөөлөл үзүүл хэмээн томилсон байжээ.
Б.Чимэг