Хан-Уул дүүргийн шүүхэд өнөөдөр 10.00 цагт Пан Азийн аварга Д.Лхагваад холбогдох хэргийн шүүх хурал болж, дөнгөж сая завсарлалаа. Хуралд даргалагч шүүгчээр Ё.Цогтзандан, улсын яллагчаар М.Бадам нар оролцов.

Хан-Уул дүүргийн шүүхэд өнөөдөр 10.00 цагт Пан Азийн аварга Д.Лхагваад холбогдох хэргийн шүүх хурал болж, дөнгөж сая завсарлалаа. Хуралд даргалагч шүүгчээр Ё.Цогтзандан, улсын яллагчаар М.Бадам нар оролцов. Мэргэжлийн боксчин, Гавьяат тамирчин, Пан Азийн аварга Д.Лхагваа, “Ландага” хочит н.Батцэнгэл, мөрийтэй тоглоомчдын “багш” гэгдэх Н.Батцэрэн, Я.Энхбаяр, н.Батдэлгэр, н.Жавхлантөгс нарын 14 холбогдогчтой уг хэргийг хэлэлцэж, Д.Лхагваа, Н.Мөнгөнхүлэг, Н.Батсүрэн, Н.Нямгэрэл нарыг нэг жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгэж, харин үлдсэн арван холбогдогчийн долоогийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан, бусад гурван этгээд гэмт хэрэг хийсэн болох нь нотлогдоогүй хэмээн хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байна.
Б.Чимэг