“Чингис хаан” хамтлаг Японд тоглоно
“Чингис хаан”
хамтлаг Японд тоглоно
Монгол түмний
ёс заншил, уламжлал, соёл урлагийг япончуудад танилцуулах зорилготой “Хаврын
баяр” наадмыг жил бүрийн хавар Токиод зохион байгуулдаг. Энэ жилийн “Хаврын
баяр” наадамд “Чингис хаан” хамтлаг оролцож, тус улсад ажиллаж, амьдарч байгаа
монголчууддаа тоглолт хийхээр болжээ. Хамтлагийн ахлагч МУГЖ, Д.Жаргалсайхан
энэ тухай гэрээнд өчигдөр гарын үсэг зурсан байна. Тэдний тоглолт ирэх сарын
4-нд болно. Токио хотын төвд байрлах томоохон цэцэрлэгт хүрээлэнд хийх
тоглолтоороо тэнд сурч, ажиллаж амьдарч байгаа монголчууд Халимаг, Өвөрмонгол,
Буриадаас очсон монгол туургатнуудад зориулан шинэ уран бүтээл болон хуучны хит
дуунуудаа дуулах аж.