МАХН-ын дарга Н.Энхбаярыг барьж саатуулах ажиллагаа хууль бус болсон талаар түүний өмгөөлөгчид цагдаагийн ажилтнуудтай албан ёсоор ярилцжээ.

МАХН-ын дарга Н.Энхбаярыг барьж саатуулах ажиллагаа хууль бус болсон талаар түүний өмгөөлөгчид цагдаагийн ажилтнуудтай албан ёсоор ярилцжээ. Цагдан хорих үйл ажиллагааг хуулийн дагуу явуулахдаа цагдан хорих гэж буй хүндээ саатуулах тогтоолыг албан ёсоор танилцуулж, эрх үүргийг нь уншсаныхаа дараа сэжигтнээр татдаг журамтай гэнэ. Тэгэхээр Н.Энхбаярыг хүч хэрэглэн баривчилсан явдал нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн МАХН-аас мэдээлэв. Мөн төрийн тусгай хамгаалалтыг эргүүлэн татахдаа дан ганц шүүхийн шийдвэрээр татахгүй УИХ, Засгийн газрын түвшинд яригдаж шийдэгддэг асуудал аж. Гэвч манай хуулийн байгууллагынхан дан ганц прокурорын зөвшөөрлөөр төрийн тусгай хамгаалалтыг эргүүлэн татсан явдал нь мөн л хууль зөрчсөн үйлдэл гэжээ.
Б.Чимэг