Анх 2002 онд залуусын гэх тодотголтойгоор зах зээлд өөрсдийн гэсэн шинэлэг өнгө төрхийг гаргаж Монголын мянга мянган залуусыг эгнээндээ нэгтгэж чадсан d20 брэнд энэ жил 10 нас хүрлээ. Тэд өнөөдөр энэ ойгоо тохиолдуулан хэвлэлийн бага хурал зарлаж 10 жилийн туршид хийж бүтээсэн ажлынхаа үр дүн болоод 10 насны төрсөн өдрөө угтан залуустаа зориулан барих бэлгүүд, хийгдэх ажлынхаа танилцуулгыг хүргэсэн юм.
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд залуустай ойрхон байж, олон төрлийн шинэ шилдэг үйлчилгээ, залуусын хүсэл мөрөөдлийг дэмжсэн урлаг, спортын сонирхолтой арга хэмжээг санаачлан байнга тогтмол зохион байгуулж иржээ. Тухайлбал “Мэргэжил бүхэн сайхан” цуврал лекцүүд, “3-ын эсрэг 3” гудамжны сагсан бөмбөгийн тэмцээн, “Live different” амьд хөгжмийн наадам, “Дэвжээ” наадам, хамгийн анхны хямд мессэж үйлчилгээ, анхны хөнгөлөлтийн купон үйлчилгээ, анхны үнэнч найзуудын сүлжээ энэ бүгд залуусын анхны брэндийн тод жишээнүүд юм.
d20 брэндийн мянга мянган залууст 10 насны төрсөн өдрийн баярын мэндийг хүргэе.













