
МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсантай холбогдуулан түүний дэмжигчид суллуулахаар Төв аймаг дахь урьдчилан хорих ангийн гадна очиж, улс төрийн суулт, хийхээр болсон байна хэмээн хэвлэлээр цацагдсан.
Энэ талаар Төв аймгийн МАХН-ын мянгатын дарга Батсайханаас тодруулахад, “Одоохондоо энд жагсаал суулт хийсэн ямарч зүйл болоогүй. Харин Н.Энхбаяр даргыг батлан даалтад авах ажилд иргэдээс гарын үсэг цуглуулах ажлыг бид явуулж байгаа” гэв. Төв аймгийн урьдчилан хорих төвийн ойролцоо 60 гаруй иргэд цуглан гэр барьж, Н.Энхбаярыг ард түмний батлан даалтад гаргая” хөдөлгөөнийхний явуулж буй гарын үсэг цуглуулах ажлыг явуулж байгаа аж.
Б.Чимэг